Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд 54 настай сэтгэцийн өөрчлөлтэй эмэгтэй өчигдөр /2018.10.11/ алга болсон юм. Тодруулбал, 17:10 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.
Ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгч, эрэн хайсны эцэст 00:27 цагт Хатгал тосгоноос баруун зүгт таван км-т явж байхад нь эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Э.БУРАМ