Э.Энхмаа залуучуудын олимпийн холимог багийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Залуучуудын олимп-2018 ( Аргентин, Буэнос-Айрес)

Э.Энхмаа залуучуудын олимпийн холимог багийн аварга болов

Э.Энхмаа Унгарын буудагч Залан Пеклертай хамтран нэг баг болж, залуучуудын олимпийн аварга болов

Э.Энхмаа залуучуудын олимпийн холимог багийн аварга болов

Аргентиний нийслэл Буэнос-Айрест болж байгаа залуучуудын олимпийн буудлагын холимог багийн төрөлд өрсөлдсөн ОУХМ Э.Энхмаа аваргын алтан медалийг хүртлээ. Өчигдөр болсон 10 метрийн холимог багийн төрөлд 20 баг оролцжээ.

Э.Энхмаа Унгарын тамирчин Залан Пеклертэй нэг баг болсон бөгөөд эхний тойрогт Бангладеш, Хятадын хамтарсан багийг 10:7-оор хожиж, шөвгийн наймд Аргентин, Израйл, хагас шигшээд Финлнад, Аргентиний хамтарсан багийг хожин шигшээ буудлагад шалгаран үлдсэн. Улмаар ОХУ болон Мексикийн хамтарсан багийг 10:9 оноогоор хожин залуучуудын олимпийн холимог багийн аварга боллоо.

Э.Энхмаа аравдугаар сарын 8-ны өдөр болсон хийн урт бууны эмэгтэй дасгалд өрөлдөж, нийт 20 буудагчаас 617,5 оноогоор 12-р байр эзэлсэн юм.

ОУХМ Э.Энхмаагийн анхны багш ОУХМ С.Энхжаргал бөгөөд энэ удаагийн наадамд Ж.Ганхуяг дасгалжуулагчийн удирдлага дор оролцлоо.

Залуучуудын олимпийн холимог багийн төрлийн амжилт тухайн улсын амжилтанд бичигддэггүй бөгөөд одоогоор манай баг тамирчдаас жүдо бөхийн хоёр тамирчин хоёул мөнгөн медаль хүртээд байна. Жүдо бөхийн эрэгтэй 55 кг-ын жинд Г.Тэмүүжин, эмэгтэй 52 кг-ын жинд Л.Сосорбарам нар залуучуудын олимпийн наадмын медальтан болсон.

“Буэнос-Айрес 2018” залуучуудын зуны спортын III наадамд Монголын 11 тамирчин зургаан спортын өрсөлдөж байгаагаас өнөөдөр чөлөөт бөх, хүндийг өргөлтийн охид тэмцээний хуваарьтай байна.

Чөлөөт бөхийн охидын 43 кг-д Б.Энхзул, 65 кг-д Т.Оюун-Эрдэнэ болон хүндийг өргөлтийн охидын 63 кг-д Г.Энэрэл нар өрсөлдөнө.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж