Хоёр настай хүү машины арааг сольж хөдөлгөн ахыгаа гэмтээжээ | News.MN

Хоёр настай хүү машины арааг сольж хөдөлгөн ахыгаа гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Хоёр настай хүү машины арааг сольж хөдөлгөн ахыгаа гэмтээжээ

хоёр настай З нь арааг сольж хөдөлгөн  зургаан настай З-г мөргөж гэмтээжээ.

Хоёр настай хүү машины арааг сольж хөдөлгөн ахыгаа гэмтээжээ

Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт нийт  1413 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1057 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэжээ.

Ослын улмаас орон нутагт   зургаан хүний амь нас хохирч, таван хүн гэмтсэн бол нийслэлд 39 хүн гэмтэж бэртсэний 14 нь бага насны хүүхэд аж. Эдгээр 13 хүүхэд нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөж, гэмтэл авчээ. Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Амгалангийн зам, .. тоот айлын хашаанд  өчигдөр /2018.10.11/ T.Mark-2 маркийн автомашин асаалттай байх үед хоёр настай З нь арааг сольж хөдөлгөн  зургаан настай З-г мөргөж гэмтээжээ. Тэд төрсөн ах дүүс бөгөөд машинд мөргүүлсэн хүү Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.

Мөн энэ өдөр Төв аймгийн Сэргэлэн сум Хоолтын даваа гэх газар "Sonata YF" маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч хоёр амиа алдаж, гурван хүн гэмтсэн хэргийг  цагдаагийнхан шалгаж байгаа аж.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

аб 2018-10-12 212.139.84.219

Галзуу хүн бичсэн юм уу гадаад хүн бичсэн юм уу, энэ дэрэх мэдээг. Юу ч ойлгосонгүй. Хоёр настай гурван хүүхэд машины арааг хөдөлгөн удирдаад зургаан настай өөр гурван хүүхдийг дайрсан гэв үү?

Avatar

Зочин 2018-10-12 66.181.179.165

Тэнэг ээ үсэг тоо хоёроо ялгаж сураач. Худлаа үнэн элий балай юм бичиж суухаар явж хичээл номоо хий.

Avatar

Зочин 2018-10-12 202.21.106.137

Эцэг эх том хүмүүсийн буруу. Хариуцлага сахилгатай амьдарч сур.

Avatar

Зочин 2018-10-12 202.55.188.42

шааж байгаан хүүхэд рүү буруугаа чихэж байна.автомат машин тормос дээр гишгэж байж араандаа ордог юм.2 настай хүүхэд яаж ч чадахгүй.

Avatar

Зочин 2018-10-12 64.119.18.198

Araanii hajuud baidag shift tovchiig darj baigaad araa shiljuulj bas bolno

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж