Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан хоёр этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдрийн 22:00 цагийн үед 17, 18 настай хоёр эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа юм байна. Мөн тус өдөр Орхон аймагт 34 настай эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг:
3.1. байнга тогтвортой;
3.3. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Э.АРИУН