Ховд аймагт Монгол улсын Шинэ үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан 1 дүгээр сарын 13-ны өдөр спортын ордонд боллоо.
Энэхүү барилдаанд Чандмань сумын харьяат аймгийн арслан М.Эрдэнэжаргал, Мянгад сумын харьяат аймгийн заан Д.Уламбаяр нараар манлайлуулсан хүчит 48 бөх бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас Буянт сумын харьяат аймгийн начин Ц.Дармаабазар түрүүлж, Дөргөн сумын харьяат, аймгийн начин Т.Эрдэнэдалай үзүүрлэж, шөвгийн гуравт Мөст сумын харьяат, сумын заан Б.Мянганбаяр шалгаран үлдлээ.
Эх сурвалж: http://undesniibukh.mn