"Айлуудын янданд утаа шүүгч суулгахаар 54 тэрбум төгрөг төсөвлөсөн" | News.MN

"Айлуудын янданд утаа шүүгч суулгахаар 54 тэрбум төгрөг төсөвлөсөн"

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

"Айлуудын янданд утаа шүүгч суулгахаар 54 тэрбум төгрөг төсөвлөсөн"

"Айлуудын янданд утаа шүүгч суулгахаар 54 тэрбум төгрөг төсөвлөсөн"

Агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаад байна. Энэ хөрөнгөөр сайжруулсан түлшний үйлдвэр барихаас гадна гэр хорооллын 100 мянган айлын янданд утаа шүүгч байрлуулахаар болсон талаар өчигдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ингэж мэдэгдэв.

Янданд суурилуулах шүүгч тус бүрийн үнэ 200 ам.доллар байх юм. Салбарын сайд Н.Цэрэнбат “Нэг удаа шүүлтүүр тараах гэж байгааг шүүмжилж байгаа. Тэгвэл иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар олигтой алхмуудыг одоо хийж чадахгүй юм бол хэзээ хийх юм бэ” гэв.

Төр засгаас тараахаар бэлтгэсэн утааны шүүлтүүрийн давуу талууд:

Бар кодтой бөгөөд смарт аппликэшнтэй юм байна. Үүнийг нь Цахилгаан түгээх сүлжээ компани нь хянаад явах юм.

Утааны шүүлтүүрийг айлуудад үнэгүй тараана. Гэхдээ үндсэн үнийг төрөөс татаас хэлбэрээр төлнө.

Хятадын Haier компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа бөгөөд компанийн зүгээс үйлдвэрлэлийн баталгаа өгчээ.

Компанийн зүгээс ирэх долоо хоногт Монголд ирж бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулж, Ерөнхий сайдтай уулзах юм байна.

Энэхүү индукцин шүүлтүүрийг 100 мянган янданд байрлуулахад утааны хор багасна гэж тооцоолжээ.

Нэг айлыг 80 саяар байранд оруулах боломжгүй учир 500 мянган төгрөгөөр яндангийн шүүлтүүр тавих одоогийн нөхцөл байдалд бүрэн тохирно гэж үзжээ.

Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Бид 200 гаруй гэрт судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан айлууд өөр радиуст байна. Тэгээд 18 төрлийн зуухыг хэрэглэж байна. Ингээд ямар ч стандартгүй байгаа учраас яндан дээр нь индукцин шүүлтүүрийг нь тавья гэдэгт санал нэгдсэн. Өнгөрсөн жил Монгол Улсын утаанд зарцуулсан бүх мөнгийг 50 сая төгрөгийн үнэтэй байшинд өгөхөд 4,000 айлыг орон сууцтай болгох юм.

4,000 айлыг орон сууцанд оруулчихаар цаана нь үлдсэн 196 мянган айл гал түлж байна. Ингээд л утааг бууруулах ажлын үр дүн гарахгүй. Тиймээс гэр хороолол дахь дэд бүтэц, орон сууц барих ажлаа эрчимжүүлье гэсэн юм. Нэг байрыг нэг жил орчим барина. Нэг жил алдах гээд байна шүү дээ. Богино хугацаанд ажлаа хийе. Харин урт хугацаандаа орон сууц барьж, дэд бүтцийнхээ асуудлыг шийдье л гэж байгаа юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нараа 2018-10-12 202.9.41.29

хөөрхий дөө энэ мөнгөөр байр барьчихаж болоогүй юм байхдаа. тэгвэл нилээн хэдэн яндан алга болохоор юм биш үү .манай төрийн бодлогоо гэж өрөвдөлтэй ч юм даа

Avatar

Утаатай 2018-10-12 66.181.179.196

Утаатай байх нь цаашдаа ашигтай байнгын хоол гэсэн санаа. Утаагуй болчихбол менге байхгуй

Avatar

Зочин 2018-10-12 202.9.43.111

Болиоч ээ. Луйварчид аа.

Avatar

Улаан, 2018-10-12 182.160.34.234

шар, хар, ногоорсон луйварчингууд аа гэж…

Avatar

Зочин 2018-10-12 202.72.245.203

НЭГ МУУ ЧЭЭНЖ ЭНЭНЭЭС ИЛҮҮ ЮМ ЯАЖ СЭТГЭХ ВЭЭ ДЭЭ

Avatar

ЖЭНКОГИЙН БЭЛТРЭГ 2018-10-12 202.170.71.84

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ХОТЫН УДИРДЛАГУУД УИХ ИЙН ГИШҮҮД БҮГД б*******ө ЧИХЭЭД ТАЛБАЙ ДЭЭР ЭГНЭЖ ЗОГСОЖ БАЙГААД УНГААД ҮЗҮҮЛ ТЭГЭЭД ҮНЭРИЙН МЭРГЭЖИЛИЙН ХЯНАЛТЫХАН ҮНЭРЛЭЭД ҮР ДҮНГИЙН АРД ТҮМЭНД ТАНИЛЦУУЛ БАС ТТБ ИЙН б**с ДОЛООГЧ НАР ГЭРЧЭЭР ОРОЛЦОГ ЗАРИМ ХӨДӨӨНИЙ ӨМХИЙ АМТАЙ ГИШҮҮД АМАНДАА ХИЙГЭЭД ОРИЛОГ ТЭГЭЭД ХОРГҮЙ БОЛ ИТГЭЕ

Avatar

Ой гутам 2018-10-12 58.108.125.67

Энэ ажлыг үр дүнтэй болно гэж бодохгүй байна, та нар яагаад ийм юм бэ улс төрчид өө? Бодлого боловсруулагч нар аа? Хамгийн зөв шийдэл бол дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ болон орон сууцжуулах л арга шүү дээ, цаг хугацаа алдаад л аргацайсан юм хийж мөнгө цавчих л юм хийх юм…

Avatar

Зочин 2018-10-12 122.201.17.142

Утааны хор гадагш агаарт гарч чадахгүй учир гэрт нь үлдвэл бүр аюултай биш үү???

Avatar

Зочин 2018-10-12 66.181.170.229

mongo ideh bas neg arga mongo idehgui bol noir ni hurdeggui bh daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж