Маргааш “Дугуйн өдөр” бүх нийтийн арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Маргааш “Дугуйн өдөр” бүх нийтийн арга хэмжээ болно

Маргааш “Дугуйн өдөр” бүх нийтийн арга хэмжээ болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн Биеийн тамир, спортын хороо, Монголын дугуйн холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран “Дугуйн өдөр” бүх нийтийн арга хэмжээг маргааш зохион байгуулах юм. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Дугуйн өдөр” дугуйн парад, бүх насны хүмүүсийн уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйлын УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдад зориулсан олон уралдаан, тэмцээн болох юм.

Дугуйн парад: 09:30-10:30 цагийн хооронд болно. Дугуйн парадыг батлагдсан маршрутын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөтэй талбайгаас – Их тэнгэрийн ам – Маршалын гүүр – Скай резорт гэсэн чиглэлд зохион байгуулна.

Дугуйн парадад дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх эрэгтэй, эмэгтэй хүүхэд залуучууд, насанд хүрэгчид, 13-аас доош насны хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцож болно. Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно. Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай. Шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй ажээ. Уг парадад оролцох хөдөө, орон нутгийн тамирчид, иргэд болон багууд, оролцогчдынхоо тээврийн бүх зардлыг өөрсдөө хариуцна.

СОНИРХОГЧДЫН БОЛОН МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭН

Оролцогчдын бүртгэл, дугаар олголт: Тэмцээнүүдэд оролцох иргэд, тамирчдын бүртгэлийг тухайн өдрийн 10:30-11:00 цагийн хооронд “Скай резорт”-д бүртгэнэ. Бүртгүүлэх хүүхдүүд төрсний гэрчилгээний лавлагаа /ТҮЦ машинаас/, иргэд ба тамирчид иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ.

Дугуйн парад болон дугуйн тэмцээнд оролцогчид нь заавартай сайн танилцаж, заавал хамгаалалтын дуулга буюу касктай байх шаардлагатай юм байна.

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж