Криштиан Рональдогийн тухай мэдээлэл бодит гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Криштиан Рональдогийн тухай мэдээлэл бодит гэв

Криштиан Рональдогийн тухай мэдээлэл бодит гэв

Дэлхийн шилдэг хөл бөмбөгчин, Португалийн супер од Криштиан Рональдог хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гараад одоог хүртэл маргаантай байгаа билээ. Тодруулбал, Лас Вегас хотоос гаралтай  Катрин Маойрга гэх бүсгүй 2009 онд алдарт тамирчин өөрийг нь хүчирхийлж байсан гэж Невада мужийн цагдаагийн байгууллагад хандсаны дагуу Роналдод хавтаст хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Хэрэг гарсны маргааш нь бүсгүй Рональдог цагдаад мэдэгдэх гэсэн боловч өмгөөлөгч нь түүнд хүчээр 375 мянган ам.доллар өгч нууцыг хадгалах гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэвч бүсгүй олон жилийн турш сэтгэл санааны хямралаас гарч чадахгүй байгаа учир ийнхүү дахин хэргийг сөхөн цагдаад хандсан гэжээ.

Уг мэдээллийг анх Германы “Der Spiegel” сэтгүүл мэдээлж байсан. “Der Spiegel” сэтгүүлд Рональдогийн тухай мэдээлэл гарснаас хойш дэлхий даяар түүний тухай таагүй мэдээлэл тараад байна.Мөн саяхан хэрэг болсон гэх өдөр Рональдо Катрин Майоргатай шөнийн клубт бүжиглэж буй зураг цахим ертөнцөөр тарсан билээ.

Тамирчны зүгээс уг мэдээллийг ор үндэсгүй худал зүйл, нэрийг нь ашиглаж мөнгө олох гэсэн арга гэсэн тайлбар өгөөд байсан. Харин дээрх мэдээллийг гаргасан Германы сэтгүүл “Энэ мэдээлэлд эргэлзэх хэрэггүй, манайх бүх мэдээллээ баттай, үнэн бодит эх сурвалжаас авдаг. Маш олон эх сурвалжаас авсан хэдэн зуун баримт бидэнд байгаа. Мэдээллээ нийтлэхийн өмнө маш нарийн шалгадаг. Тиймээс бид гаргасан мэдээллийнхээ хариуцлагыг хүлээх болно” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж