Японы Эзэн хаан Акихитод итгэмжлэх жуух бичгээ өргөн барив | News.MN

Японы Эзэн хаан Акихитод итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Японы Эзэн хаан Акихитод итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Японы Эзэн хаан Акихитод итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Акихитод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Батжаргал Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Акихитод уламжилж, Монгол улс, Япон улсын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайж ажиллахаа илэрхийлсэн байна.

Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын үеэр Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито Элчин сайд Д.Батжаргалтай найрсаг дотно яриа өрнүүлж, хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт амжилт хүсэв.

Түүнчлэн Эзэн хаан Акихито Япон улсад олон жил ажилласан туршлагатай, япон хэл мэддэг хүн Элчин сайдаар томилогдон ирж байгаад талархалтай байна хэмээгээд Япон, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монголын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөжээ.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-10-12 202.70.34.70

Нээрээ энэ нөхөр тун муу сурлагатай байсан даа. Япон хэлээр ярина ч гэж дээ, муу юм билээ. Том дарга нар очиход хажууд нь зогсонгоо ганц нэг үгийг нь орчуулж л чадахгүй юм шиг санагдсан шүү.\nМонгол ч дээ. Лүндээ, Сү Батболдын шахаа гээ биздээ.

АРД 2018-10-12 66.181.167.194

лүндээгийн авгайн дүү жанхуугийн мэндийг хүргээд ухаан алга. манан бол Монголын аюул.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж