Монголын баг тэмцээнээ дөрвөн медальтай үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Азийн наадам 2018: Индонез

Монголын баг тэмцээнээ дөрвөн медальтай үргэлжлүүлж байна

Азийн паралимпийн III наадамд оролцож байгаа Монгол Улсын баг тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Монголын баг тэмцээнээ дөрвөн медальтай үргэлжлүүлж байна

Индонезийн Жакарта хотод болж буй Азийн паралимпийн наадам маргааш өндөрлөнө. Энэ сарын 6-ны өдөр эхэлсэн Азийн паралимпийн наадамд 43 орны 2381 тамирчин 32 спортын төрөлд өрсөлдөж байна.

Монгол Улсын баг тамирчид есөн спортын төрөлд 40 тамирчин, 14 дасгалжуулагчийн хамт оролцож байна. Тодруулбал, пара жүдо бөх, байт харваа, бадминтон, ширээний теннис, пауэрлифтинг, буудлага, хөнгөн атлетик, болон суугаа волейбол, бочий гэсэн төрлүүдэд өрсөлдлөө. Өнөөдөр манай багийн тамирчид сүүлийн төрөл болох пауэрлифтингийн тэмцээнд оролцох  бөгөөд “Рио 2016” паралимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөнө. Тэрбээр эрэгтэй 107 кг-д өрсөлдөх бөгөөд тэмцээн орон нутгийн цагаар 15:00-16:05-н хооронд болно. Мөн хөнгөн атлетикийн бөөрөнцөг, зээрэнцэг төрөлд Г.Цогтгэрэл, Г.Самбууданзан нар өрсөлдөх хуваарьтай байна.

Азийн паралимпийн III наадамд оролцож байгаа Монгол Улсын баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 27-р байрт бичигдэж байна. Жакартад нийт 43 орны баг тамирчид өрсөлдөж байгаагаас өнөөдрийн байдлаар 33 орон ямар нэгэн медаль хүртээд байна.

Монгол Улсаас хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн Т40 ангилалд Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртсэн бол жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Д.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг нар хүрэл медаль хүртлээ.

Монголын багийн медалийн буухиаг Дэлхийн цомын хүрэл медальт, Азийн паралимпийн наадмын гурав дахь медалиа зүүсэн А.Мөнхбат эхлүүлсэн бөгөөд өнөөдөр Гавьяат тамирчин Э.Содномпилжээгээр багийн тэмцээн өндөрлөнө.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж