Тендерийн 0.7 хувьд томоохон ААН, 99.3 хувьд нь жижиг, дунд бизнесийнхэн оролцжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тендерийн 0.7 хувьд томоохон ААН, 99.3 хувьд нь жижиг, дунд бизнесийнхэн оролцжээ

Тендерийн 0.7 хувьд томоохон ААН, 99.3 хувьд нь жижиг, дунд бизнесийнхэн оролцжээ

Засгийн газраас баримтлах мөрийн хөтөлбөр болон УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг ил тод болгох, цахим хэлбэрээр зохион байгуулах тухай тусган хэрэгжүүлэх болсноор түүнд иргэд хяналт тавих боломж нээгдсэн.¬

Тодруулбал, 2012 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn нэгдсэн цахим системийг эрхлэн хөтөлж, төрийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг нээлттэй болгожээ. Энэхүү системийн тусламжтайгаар төрийн байгууллага бараа, ажил, үйлчилгээ худалдаж авахаар зарлагдсан тендер, түүнд тавьсан шаардлага, оролцсон болон шалгарсан аж ахуйн нэгжүүдийн талаар мэдэж болно. Мөн баримт бичгээ хуурамчаар үйлдсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй, санхүүгийн тайлан хуурамчаар ирүүлсэн зэрэг тендерт зөрчилтэй оролцогчдын хар жагсаалтыг үзэх боломжтой юм. Уг вэб сайт нээгдээд нэлээн туршлагажсан тул цаашид мэдээллийн жагсаалт хэлбэрээс ахиж дүн мэдээг эрэмбэлэх, системчлэх, нэгтгэх, диаграммчлах, анализ дүн шинжилгээ хийхэд анхаарвал иргэдэд илүү цэгцтэй ойлголт өгөх болов уу.

Төрийн худалдан авалтын цахим сайтад мэдээлснээр, 2009 оноос хойшхи сүүлийн 9 жилд давхардсан тоогоор нийт 9,748 аж ахуйн нэгж төрийн тендерт оролцжээ. Томоохон компаниудаас, сүүлийн 9 жилд төрийн тендерт

  • Шунхлай групп 10 удаа,
  • Номин холдинг 8 удаа,
  • Мобиком, Таванбогд, М-Си-Эс, Бодь, Макс, Монос, Моннис группүүд 5-7 удаа оролцож, тал хувьд нь л шалгарч байжээ.
  • Нийтдээ нэр бүхий томоохон аж ахуйн нэгжүүд 66 тендерт оролцсон байна.

Хувилж үзвэл, сүүлийн 9 жилийн төрийн тендерийн 0.7 хувьд томоохон аж ахуйн нэгжүүд, 99.3 хувьд нь жижиг, дунд бизнесийнхэн оролцжээ.

Жижиг, дунд бизнесийг бодлогоор дэмжин хөгжүүлэхэд төрийн тендер тустай дэмтэй нь мэдээж боловч зохист харьцаа нь арай л алдагдаж туйлширч давжаарсан бололтой. Үүний уршгаар тендер олон дахидаг, гүйцэтгэл нь хугацаандаа хийгддэггүй, он дамжин сунжирдаг, барилга байгууламжийн чанар чансаа гологддог, хөрөнгө мөнгө дутаж гацдаг, хаягддаг зэрэг жижүүрийн хүндрэлээс шалтгаалж үргүй зардал нэмэгдэх, жил бүр төсвийн зардал хэтрэх шалтгаан болдог байхыг үгүйсгэх аргагүй юм.

Тиймээс тухайн салбартаа үйл ажиллагаа нь тогтмолжиж мэргэшсэн, туршлагатай, өрсөлдөх чадвар суусан, санхүүжилт, хүний нөөц бүрдсэн үндэсний хувийн хэвшлийн томоохон компаниудыг төрийн томоохон багц тендерүүдэд илүүтэй татан оролцуулж, тэдгээрийг дагалдуулан жижиг, дунд бизнесийг хөгжүүлдэг туршлагыг судалж хэрэгжүүлмээр. Төрийн тендер бүрийн гүйцэтгэл стандартад бүрэн нийцсэн чанартайн зэрэгцээ үр дүнтэй, иргэдийн сэтгэлд хүрсэн шударга өгөөжтэй, хувийн хэвшилд тодорхой хэмжээний ашигтай, бүхэлдээ улс орны хөгжилд түлхэц болж байвал сайнсан.

Б.ЭРДЭНЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-12 103.26.195.140

Менгеер илэрхийл...тэгвэл урвуу дун гарна...бага ангийн хуухэд ч хууртахгуй наад мэдээнд чинь

Зочин 2018-10-12 209.89.142.82

Төрийн тендер үнэхээр ядаргаатай. Шахаа, цавчаа ихтэй, том аж ахуйн нэгжүүд оролцоод сайн гүйцэтгэж чадах боловч дараа нь АТГ-ын үүдийг хэдэн сар сахиж цаг алдахыг хүсдэггүй. Бас авилгал өгөхийг хүсдэггүй болохоор ийм харагдаж байгаа юм, авилгалын ард үлдсэн жаахан мөнгөөр ашигтай ажиллахгүй. Авилгал буураасай. АТГ сайн ажиллаасай, Улс төрчид ёс суртахуунтай болоосой, Төрийн албан хаагчид чадавхжиж Бүтээмжтэй ажилладаг болоосой, бүх аж ахуйн нэгжүүд шударгаар өрсөлдөөсэй...