Дунд шөвөгт өрсөлдөх теннисчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Дунд шөвөгт өрсөлдөх теннисчид тодорлоо

Дунд шөвөгт өрсөлдөх теннисчид тодорлоо

Өмнөд хөрш Хятад улсын Шанхай хотноо эрэгтэй шилдэг теннисчид хуран цуглаад байгаа билээ. Шанхай хотноо АТР Мастерс зэрэглэлийн Шанхайн мастерс тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд тэмцээний дунд шөвөгт өрсөлдөх теннисчдийн нэрс тодорсон байна. Тус тэмцээний 3 удаагийн аварга Н.Жокович, хошой цомын эзэн Р.Федерер болон К.Нишикори, К.Андерсон, А.Зверев, К.Эдмуд, Б.Корич, М.Эбден нарын теннисчид шилдэг наймд үлдээд байна.

Дунд шөвөгт шалгарсан теннисчдээс Австралийн 30 настай М.Эбден карьертаа 2 дахь удаагаа мастерс зэрэглэлийн тэмцээний шилдэг наймд шалгарч байна. Өмнө нь 2011 онд Шанхайн мастерс тэмцээний дунд шөвөгт шалгарч байсан нь Австрали залуугийн мэргэжлийн карьертаа үзүүлсэн хамгийн өндөр амжилт байсан юм. Өөрийн замналынхаа амжилтаа давтаад буй М.Эбден тэмцээний 3-р шатанд Германы П.Гоёвчикийг 2 сетэд 6-2, 6-3 харьцаатай хожиж дунд шөвөгт шалгарсан. Түүний дараагийн өрсөлдөгч нь өсөж яваа залуу тамирчин Хорватын Б.Корич байх юм.

Дунд шөвөгт Р.Федерер Японы К.Нишикоритой тоглоно. Хоёр теннисчин 7 удаа таарч тоглоход Р.Федерер 5 удаа хожиж байжээ. К.Нишикори Швейцар теннисчинг 2 удаа хожигдоо 2013 оны Мадридын мастерс тэмцээний шөвгийн 16-д, 2014 оны Миами мастерс тэмцээний дунд шөвөгт хожиж байсан. Түүнээс хойш Р.Федерерийг зогсоож чадаагүй байна.

Сербийн Н.Жокович Өмнөд Африкийн өндөр залуу К.Андерсонтой тоглоно. Хоёр теннисчин мөн 7 удаа өмнө нь тоглоход Н.Жокович 6 удаа хожиж байсан бөгөөд К.Андерсон 2008 оны Миами мастерс тэмцээний эхний шатанд ганц удаа хожиж байсан. Тэгвэл Германы залуу теннисчин А.Зверев өмнө нь 3 удаа таарч тоглохдоо хожиж байсан байсан Их Британий К.Эдмундтэй таараад байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж