Ардчилсан эмэгтэйчүүд баруун бүст ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Ардчилсан эмэгтэйчүүд баруун бүст ажиллана

Ардчилсан эмэгтэйчүүд баруун бүст ажиллана

Сэтгэлийн хүчээ нэгтгэсэн Ардчилсан эмэгтэйчүүд Монгол орны 21 аймаг, есөн дүүргээр өртөөлөн ажиллаж байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны  бүх шатны тэргүүнийг сонгох  сонгууль орон даяар үргэлжилж, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж буй. Тэд уулзалтаа Хэнтий аймгаас эхэлсэн бөгөөд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь-Сүмбэр аймаг болон нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт өртөөлж, нийт 1000 орчим эмэгтэйтэй уулзаад байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны  тэргүүнд С.Одонтуяа, Цэрэндолгор, Пүрэвхатан нар, Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа, Б.Пунсалмаа нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Мөн аймаг, сум, дүүргийн АЭХ-ны тэргүүнүүд сонгогдоод байна. Тухайлбал, нийслэлийн Багануур дүүргийн АЭХ-ны тэргүүнээр Б.Сайнзаяа, Дорноговь аймаг Д.Гантогтох нар сонгогджээ.

Нэр дэвшигчид орон нутагт ажиллах үеэрээ эмэгтэйчүүдэд тулгамдсан олон асуудлыг сонсч, очсон газар бүртээ асуудал шийдвэрлэж байгааг онцолсон юм. Гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл зэрэг хүүхэд, эмэгтэйчүүдэд тулгамдсан олон асуудлын гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж, тэдний дуу хоолой, хүчтэй төлөөлөл болж ажиллахаа мөн энэ үеэр хэлж байлаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшигч С.Одонтуяа “Бид очсон газар бүртээ охид, эмэгтэйчүүдтэйгээ уулзаж, асуудал шийдвэрлэж байна. Танхимд цуглаад өнгөрөх бус эмэгтэйчүүдийнхээ урам зоригийг сэргээх, чадавхжуулах, мэдлэг, мэдээлэл олгоход ихээхэн анхаарч байна” хэмээн онцолсон юм.

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 12-оос баруун аймагт ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж