Улирлын өмнө: Тампа Бэй Лайтнинг баг | News.MN

Улирлын өмнө: Тампа Бэй Лайтнинг баг

Улирлын өмнө: Тампа Бэй Лайтнинг баг

Улирлын өмнө: Тампа Бэй Лайтнинг баг

Дорнодын хүчирхэг баг Тампа Бэй Лайтнинг өнгөрсөн улирал багийнхаа түүхэнд урьд өмнө нь байгаагүй өндөр амжилтыг үзүүлсэн. Улирлын 82 тоглолтонд оролцохдоо 54 хожил авч 113 оноо авсан нь Тампа Бэй Лайтнинг багийн түүхэнд ҮХЛ-т авсан хамгийн дээд оноо болсон. Энэ амжилтыг үзүүлэхэд Н.Кучеров, С.Стэмкос нарын хослол, мөн шилдэг хамгаалагч В.Хэдман, хаалгач А.Василевский нарын тоглолт голлох үүрэгтэй байсныг онцлох ёстой болов уу?. Тэр дундаа өвдөгний хүнд бэртлээс эргэн ирсэн С.Стэмкос багийн анд Орос залуутай гайхалтай хослолыг бүрдүүлсэн. Энэ жил мөн тэднийг зогсоох нь өрсөлдөгч нарын хувьд амаргүй байх болно.

  • Багаас явсан тоглогчид: чөлөөт агентаар К.Куниц Чикаго Блэйкхаукс руу, М.Песа Монерал Канадиенс руу, А.Шустр Анахайм Дакс руу
  • Багт ирсэн тоглогчид: Д.Марсел Филадельфиа Флайерсаас

Тампа Бэйл Лайтнинг баг энэ зун хамгийн идэвхгүй солилцоонд оролцсон. Ахмад тоглогч К.Куницыг нэг жил тоглуулаад явуулсан бол А.Шустрыг чөлөөлж Анахайм Дакс руу явуулснаас өөр дорвитой хөдөлгөөн хийгээгүй. Ирсэн тоглогч ч бараг байхгүй гэж болно. Бараг гэж хэлсний учир нь ганц хоёр тоглогчийг багтаа авсан ч энэ улирал талбайд гарах эсэх нь эргэлзээтэй. Өдгөө 39 настай ҮХЛ-н ахмад тоглогч К.Куниц 2016 оны зун Питтсбург Пингвинс багаа орхиж Тампа Бэй Лайтнинг багт ирж байсан. Өдгөө ҮХЛ-т тоглож байгаа тоглогчдоос 4 удаа стэнлийн цом өргөж байсан К.Куниц бол үеэ өнгөрөөж яваа тоглогч. К.Куниц өнгөрсөн улирал Тампа Бэй Лайтнинг багийн төлөө 82 тоглолтонд оролцсон нь 2011-2012 оны улиралд Питтсбург Пингвинс багт 82 тоглолтонд оролцсноос хойшхи анхны тохиолдол байсан. Магадгүй түүнийг явуулсан нь цалингийн цэснээс бага ч болов зай гаргасан байх. Одоогийн К.Куниц бол 60 оноо авах хэмжээний тоглолт үзүүлэх нь эргэлзээтэй. Иймд баг гэрээ ёсоор нэг жилийн гэрээг дуусахад багаас чөлөөлсөн.

Харин баг удирдлагын багт өөрчлөлт хийсэн бөгөөд ҮХЛ-н домогт тоглогчдын нэг багийн менежерээр ажиллаж байсан С.Айзерман 8 жил ажиллаад ажлаа хүлээлгэн өгч өөрийн ажлаа Ж.Брисбуад өгсөн. Багт удирдлагын багт том өөрчлөлт гарснаас бусдаар бол нам тайван гэхэд болно. Шинэ тоглогч авчирахаас илүүтэй багийн дотоод нөөц боломжиндоо илүү тулгуурлах бодлого явуулж байгаа бололтой. Үүнийг илтгэх мэт Н.Кучеровын гэрээг дахин 8 жилээр сунгаж 76 сая ам.долларын гэрээ байгуулсан бол Ти.Жи.Миллерийн гэрээг 5 жилээр, Р.МкДонаг 7 жилээр тус тус гэрээг нь сунгасан. 25 настай Орос залуугийн үзүүлэлт жилээс жилд дээшилж байгаа. Иймд багтаа авч үлдэн том гэрээ хийсэн нь зүйн хэрэг юм.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

I лайн:

О.Палат – С.Стэмкос – Н.Кучеров

В.Хэдман – Д.Жирарди

II лайн:

Я.Гурд – Б.Пойнт – Т.Жонсон

Р.МкДона – А.Стрэйлман

III лайн:

А.Киллорн – Жи.Ти.Миллер – М.Йосеф

Б.Кобурн – М.Сергачев

Багийн бүрэлдэхүүн хүчирхэг. Гэхдээ повер-плэй дээр ямар тоглогчид гарах нь сонирхол татаж байгаа. Н.Кучеров, С.Стэмкос, Б.Пойнт болон В.Хэдман нар гарах нь тодорхой болов уу? Харин үлдсэн нэг байрлал дээр ямар тоглогч гарах нь сонирхолтой байна. Өнгөрсөн улирал плэй-оффт Вашингтон Капиталс багийг хамгийн ихээр сандаргасан баг бол Тампа Бэй Лайтнинг баг байсан. Хоёр баг бүсийн аваргын төлөө үнэхээр үзүүштэй цуврал 7 тоглолт хийж Тампа Бэй Лайтнинг багийн ялагдлаар өндөрлөсөн. Энэ жил багтайгаа 6 дахь улиралдаа ажиллаж буй Ж.Купер нэгийг бодож байгаа болов уу? Ж.Купер Тампа Бэй Лайтнинг багийг удирдаад 2 удаа бүсийн аваргын төлөө шалгарсан бол нэг удаа стэнлийн цомын шигшээд шалгарч байсан. Иймд Ж.Купер болон Тампа Бэй Лайтнинг багт стэнлийн цом ойрхон байгаа дохио болов уу? Өнөөгийн Тампа Бэй Лайтнинг багтай плэй-оффт шалгарах уу гэж ярих илүүц байх. Тампа Бэй Лайтнинг багийг стэнлийн цом хүртэхэд бэртэл гэмтэл саад болж магадгүй юм. Одоогоор Р.Каллахан болон Т.Жонсон нар бэртэлтэй байгаа тул багтайгаа нэгдэж чадаагүй байгаа. Багийн дэд ахлагч Р.Каллаханаас илүүтэй Т.Жонсоны тоглолт багт илүү чухал юм. Т.Жонсон эхний улирлаа эс тооцвол жил бүр бараг л +40 оноотой улирлыг үддэг. Талбайдаа эргэн ирвэл Т.Жонсон гарааны лайнд биш гэхэд 2-р лайнд ч гарах боломжтой, чадвартай тоглогч юм.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж