Жуулчдыг ангуучилдаг бүлэг хулгайчдыг илрүүлэв | News.MN

Жуулчдыг ангуучилдаг бүлэг хулгайчдыг илрүүлэв

Жуулчдыг ангуучилдаг бүлэг хулгайчдыг илрүүлэв

Жуулчдыг ангуучилдаг бүлэг хулгайчдыг илрүүлэв

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт шалгалт хийжээ. Шалгалтаар, гадаадын иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Цагдаагийн албанд шалгагдаж буй М нарын дөрвөн этгээд нь төрсөн ах дүү  болон хамаатан садны холбоотой аж. Өмнө нь халаасны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэгдэж байсныг мөрдөн байцаалтаар нотолжээ. Уг хэрэгт ченж А-г мөн холбогдуулан шалгаж байгаа  хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Мөн насанд хүрээгүй хүүхэд олон нийтийн газар үйлчлүүлж байгаа / түргэн хоолны газар/ иргэдийг бохь, сэтгүүл авах уу зэргээр асуун, анхаарлыг нь сарниулан ширээн дээр нь ил байгаа гар утас, эд зүйлийг сонин сэтгүүлээрээ дарж хулгайлж авдаг  хүүхдүүдийг  шалгаж байгаа аж.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-12 202.131.245.226

сэгсэрдэг л гэнэ, ангуучилдаг л гэнэ жуулчид ямар арьс уу, амьтан уу наад хэл алахаа болиорой хө гэмт хэргийн пиар болоод бна шүү

Avatar

ха 2018-10-12 119.40.97.6

Хуруугийн өчиггүй тасла

Avatar

Зочин 2018-10-12 119.40.97.6

Хулгайч нарын найз хулгайч хамаатан байдгыг хэнч мэднэшдээ.Тэднийг хамгаалдаг хэдч байс бий шүү

Avatar

Зочин 2018-10-12 202.55.188.34

хамаатнаараа дэлбээ хийдэг ёстой удам судар муутай гэдэг нь энэ дээ...дээр толгой дээр гарсан монголын баялагийг хамаатанаараа нийлж цусалдаг 30 гэр бүл бүр удам судар гэж авах юмгүй л юмнууд байгаа.монголчууд худалч хулгайч урвагчидыг эртнээс хамгийн их жигшин хамгийн хатуу шийтгэдэг байсан зөв цаазтай байжээ.

Avatar

до 2018-10-12 203.91.115.44

яана даа үхэр үмхий үнэн аймшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж