Жуулчдыг ангуучилдаг бүлэг хулгайчдыг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Жуулчдыг ангуучилдаг бүлэг хулгайчдыг илрүүлэв

Жуулчдыг ангуучилдаг бүлэг хулгайчдыг илрүүлэв

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт шалгалт хийжээ. Шалгалтаар, гадаадын иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Цагдаагийн албанд шалгагдаж буй М нарын дөрвөн этгээд нь төрсөн ах дүү  болон хамаатан садны холбоотой аж. Өмнө нь халаасны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэгдэж байсныг мөрдөн байцаалтаар нотолжээ. Уг хэрэгт ченж А-г мөн холбогдуулан шалгаж байгаа  хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Мөн насанд хүрээгүй хүүхэд олон нийтийн газар үйлчлүүлж байгаа / түргэн хоолны газар/ иргэдийг бохь, сэтгүүл авах уу зэргээр асуун, анхаарлыг нь сарниулан ширээн дээр нь ил байгаа гар утас, эд зүйлийг сонин сэтгүүлээрээ дарж хулгайлж авдаг  хүүхдүүдийг  шалгаж байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж