Чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэгээр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэгээр нэмэгджээ

Тоглоомын  парк нь нийт 2000 м2 талбай бүхий нь  А,Б хоёр  заалнаас бүрдэнэ

Чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэгээр нэмэгджээ

Монголд хамгийн их дутагддаг зүйл бол хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар. Гарын таван хуруунд багтах кино театрууд нь ачааллаа дийлэхгүй болсон. Өсвөр насны хүүхдүүдийн очиж тоглодог газар нь паркаар хязгаарлагддаг гэж хэлж болно.

Тэгвэл Хүннү малл төвийн хоёрдугаар давхарт байрлах бүх насны үйлчлүүлэгчдэд зориулсан энтертайнмент  төвийн тоглоомын парк нь өнгөрсөн сарын 16-нд ашиглалтад оржээ. Тус тоглоомын парк нь олон улсын шаардлагад нийцсэн, дэлхийн стандартын дотор тоглоомын паркуудтай дүйцэхүйц тоглоом, засал чимэглэл орчин бүрдүүлсэн  хэмээн албаны хүмүүс хэлж байсан юм.

А заалны тоглоом

Тоглоомын  парк нь нийт 2000 м2 талбай бүхий нь  А,Б хоёр  заалнаас бүрдэнэ. Хоёр заалны  зохиомж гадна орчин нь далайн гүнийг илэрхийлэхүйц  цэнхэр өнгөтэй бөгөөд далайн  од, наймаалж, далайн морь зэрэг амьтдаар чимэглэж өгсөн нь  хүүхэд багачуудын сонирхлыг ихэд татаж байлаа.

А зааланд  өмнө нь машинаар уралддаг тоглоомын хэсэг байсан бол одоо  жаран хөлт, наймаалж, завь, морин тойруулга, 360 эргэдэг тоглоомын хэсгээс бүрдэнэ.

Харин Б зааланд 5-10 насны хүүхдэд зориулсан цогц үйлчилгээ үзүүлэх  багц бүхий  тоглоомууд байх аж.  Тус  төвийн үйлчилгээний ажилтнуудын хэлж буйгаар “Ажлын өдрүүдэд ачаалал харьцангуй бага байдаг ч амралтын хоёр өдөр олны хөлд дарагддаг” гэсэн юм.

Б заалны тоглоом

Үнийн хувьд энгийн багц нь  20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд А заалны  дөрвөн тоглоом дээр тоглоно. Харин  хүүхдийн  багц нь 22 мянган төгрөгийн үнэтэй. А заалны гурван тоглоом болон Б зааланд 1.30 цаг тоглох эрхтэй юм байна. Ямар нэгэн багцад хамааралгүйгээр  Б заалны  зөөлөн тоглоом дунд тоглох бол 10.000 мянган төгрөгийн үнэтэй аж.  Ингэхдээ 3-5 насны хүүхэд  заавал харгалзах хүний хамт орох дүрэмтэй. Тус  парк  нь бүх өдрүүдэд  11.00-22.00 цаг хүртэл ажилладаг гэнэ.

А заалны тоглоомууд

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж