С.Чинзориг: Тэтгэврийг хоёрдугаар сард нэмнэ | News.MN

С.Чинзориг: Тэтгэврийг хоёрдугаар сард нэмнэ

С.Чинзориг: Тэтгэврийг хоёрдугаар сард нэмнэ

С.Чинзориг: Тэтгэврийг хоёрдугаар сард нэмнэ

Ирэх оны төсвийн төсөл болон цалин тэтгэврийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

-Цалин, тэтгэврийн нэмэгдэлд 720 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хэвээр батлагдвал хэзээнээс цалин, тэтгэвэр нэмнэ гэсэн үг вэ?

-Олон улсын байгууллагуудтай хамтраад өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Засгийн газраас сүүлийн нэг жил төсвийн сахилга батыг сайжруулах ажлыг хийснээр бас ч гэж эдийн засаг сайжирч байна. Гэхдээ бүрэн сайжраагүй. Тийм учраас ОУВС-гаас манай эдийн засгийг бага зэрэг эмзэг байгаа шүү гэдгийг анхааруулсан. Ирэх жил эдийн засгийн өсөлтийг иргэдэд бодитоор мэдрүүлэх зорилготой ажиллаж байгаа. Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна.  Халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ амьжиргааны түвшингээс доогуур байдаг. Тиймээс халамжийн тэтгэврийг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлье гэсэн зарчим баримталж байна. Энэ зарчмын дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөгийг тусгаж байгаа.

-Цалин, тэтгэврийг яг хэдэн хувиар нэмэх вэ?

-Төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэгдлийн хэмжээг тогтооно. Бид энэ судалгаанд үндэслэн албан тушаалынх нь зэрэг дэвийг дахин тогтооно. Тэгээд төрийн албан хаагчдын цалинг бодитойгоор нэмнэ. Даатгалын сангаас орж байгаа тэтгэврийг хоёрдугаар сарын 1-ээс нэмнэ. Яг хэдэн хувиар нэмэхийг тухайн үед гаргана.

-2019 оны төсвийн төсөлд УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгийг ялгавартай хуваарилсан гэх шүүмжлэл гишүүдээс гарч байна. Тухайлбал, гишүүдийн тойрогт таван тэрбум төгрөг төсөвлөсөн ч Увс аймгийн нэг тойрогт хэд дахин илүү төсөв тусгасан гэх юм. Энэ үнэн үү?

-УИХ-ын гишүүдийн тойрог дахь хөрөнгө оруулалттай холбоотой материалыг олж үзээгүй байна. Харин салбарынхаа хөрөнгө оруулалттай холбоотой асуудал, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлуудыг хэрэгжүүлэхэд л хөрөнгө, мөнгөө зарцуулъя гэсэн бодолтой ажиллаж байна.

-Таны сонгогдсон тойрогт хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ. Тойрогтоо ажил явуулахад энэ мөнгө хүрэлцэх үү?

-Тав орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Хэрэгцээ асар их. Гэхдээ эдийн засаг боломжийн хэрээр өсч, төсвийн орлого сайжирч байна. Түүнийг дагаж буй хөрөнгө оруулалт бага ч гэсэн нэмэгдэж байна. Тухайлбал, миний сонгогдсон тойрог 12 сумтай. 12 суманд бүгдэд нь зовлон бэрхшээл бий. Энэ таван тэрбум төгрөгөөр тэр бүгдийг шийднэ гэвэл бүтэхгүй. Эхний ээлжинд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай газарт нь таван тэрбум төгрөгийг оруулж өгнө. Дараа нь 2020 онд үлдсэн хэсгийнх нь ажлыг хийж болох юм. Бүгдийнх нь зовлон, бэрхшээлийг нэг дор шийдэх боломжгүй юм.

-Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад сар бүр  100 мянган төгрөг өгөхөөр төсөвлөсөнд зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин та ямар байр суурьтай байна вэ?

-Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийг залууст эзэмшүүлэхийн тулд анхаарал тавьж байна. Энэ хүрээнд 41 тэрбум төгрөгийг мэргэжлийн боловсрол сургалтын төвд сурч буй залууст өгнө. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сар бүр мэргэжлийн боловсрол сургалтын төвд сурч буй залууст 100 мянган төгрөг өгнө. Энэ арга хэмжээг авснаар мэргэжилт эзэмших залуусын идэвх сайжирна гэж харж байна. Дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо өндөр байдаг. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахтай холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс 20 тэрбум төгрөг, бага орлоготой иргэдийг ядуурлаас гаргаж орлогыг нэмэгдүүлэх халамжийн шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 10 тэрбум төгрөгийг анх удаа зарцуулах гэж байна. Нийт найман арга хэмжээнд 723 тэрбум төгрөгийг иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулна. Өмнө нь ийм хэмжээний мөнгийг төсөвлөж байгаа болно. Одоо бол яг цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр бодит ажил хийх гэж байна.

-Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэх боломж бий юу?

-Энэ жил хөрөнгө, санхүүгийн боломжийн хувьд сайнгүй байгаа учраас нэмэгдүүлэх боломжгүй.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭНЭ БОЛ ТЭТГЭВЭРИЙН НЭМЭЛТ БИШ ШУДРАГА БАЙЯ 2018-10-12 202.9.43.70

ЭНЭ ЯМАР ЮМНЫ ТЭТГЭВЭРИЙН НЭМЭЛТ БАЙХАВ ДЭЭ БИДНИЙ ТЭТГЭВЭР ДОЛЛАР, БАРАА ТАВААР ӨСӨХӨӨС ӨМНӨ ЯМАР БАЙЛАА ОДОО БҮХ ЮМ НЬ ӨСӨӨД ХЭДЭН ДОЛЛАРЫН ХЭМЖЭЭНД ТЭТГЭВЭР МААНЬ УНАВ ОДОО НЭМЭХ 20-30 МЯНГА ЧИНЬ НЭМЭЛТ БИШ ЗӨВХӨН ӨМНӨХ БОЛОН ОДООНЫ ҮНИЙ ӨСӨЛТИЙН ЗӨРӨӨГ Ч ГАРГАЖ ЧАДАХГҮЙ МӨНГӨ ТЭГЭЭД БАС НЭМЭЛТ ГЭЧИХЖЭЭ ИЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ 3% ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ДЭЭГҮҮРЭЭ НИЙЛЖ ХУЛГАЙЛЖ АВЧИХААД ТЭТГЭВЭРИЙН ХӨГШИДДӨӨ ЖИЛИЙН 18%-ИЙН ХҮҮТЭЙ ӨГӨӨД БАЙГАА БИЗ ДЭЭ АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ АРД ТҮМЭНД НЬ ХҮҮЛЖ ЭРГҮҮЛСЭНДЭЭ ИЧ.

Avatar

иргэн 2018-10-12 66.181.161.87

Энэ хэдэн ард түмнээрээ тоглож байхаар яаж амьдралыг нь дээшлүүлэх талаар бодмоор доо ядуу эмзэг байлгах нь та бүхний сонирхол уу ард түмэн тэнэг биш шүү та нар бидний л нэг шүү түр зуурын боломж чинь та нарыг мөнхийн болгохгүй шүү

Avatar

ИРГЭН 2018-10-12 202.179.24.5

ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ 220 ТЭРБУМААР ТЭТГЭВЭР НЭМЖ БАЙХАД 20000 Л ОНОГДОЖ БСАН. ОДОО 119 ТЭРБУМ ГЭХЭЭР ХОРЬ ХҮРЭХ ҮҮ.

Avatar

ЗОЧИН 2018-10-12 122.201.31.138

ТЭТГЭВЭР ХОРИН МЯНГАН ТӨГРӨГӨӨР Л НЭМДЭГ БИЗ ДЭЭ.

Avatar

ЗОЧИН 2018-10-12 122.201.31.138

САЙДАА ДӨЧИН ЖИЛ АЖИЛЛАСАН ХҮН НАС ХАРГАЛЗАХГҮЙ ТЭТГЭВЭРТ ГАРЧ БОЛОХГҮЙ ЮУ. ЗАРИМ УЛСАД ТИЙМ ЖУРАМ БАЙНА. ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ЖААХАН Ч ГЭСЭН ЮМ ХИЙГЭЭЧ. АРДЫН НАМ ГАРСНААР НӨХЦӨЛИЙГ АСАР ДОРДУУЛЖ БАЙГААД АНХААРНА УУ. ЗУРГААН ЖИЛИЙН ДУНДАЖ АРАЙ ДЭНДЭНЭЭ. ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАС ХОЙШЛУУЛЖ, ҮХЭХГҮЙ БОЛ ТЭТГЭВЭР БАГАСГАЖ а**х НЭЭ ДЭЭ, АРДЫН НАМЫНХААН

Avatar

ЗОЧИН 2018-10-12 122.201.31.138

ЧИНЗОРИГ САЙДАА БАЛАЙ ЮМ ХИЙХЭЭ БОЛИОЧ ДЭЭ. ӨМНӨХ САЙДАА БОДВОЛ АМЬДРАЛ МЭДЭХ БАЙХ ГЭСЭН ЧИНЬ БАС Л ХЭРЭГ АЛГА. ТЭР ЗУРГААН ЖИЛИЙН ДУНДАЖ ГЭДЭГ ЧИНЬ ДЭНДЭЖ БАЙНАА. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ БОЛОХООР ОН ГАРААД Л АСУУДАЛ ҮҮСНЭ ШҮҮ. ХҮНИЙ ТЭТГЭВРИЙГ ИНГЭЖ МУЙХАР , МЕХАНИК АРГААР БАГАСГАЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ОН УРАГШЛАХ ТУСАМ ЦАЛИН БАГА БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ИРЭХ СОНГУУЛИАР АРДЧИЛСАН НАМ НААДАХЫГ ЧИНЬ БОЛИНО ГЭЭД АМЛААД ГАРААД ИРНЭ ШҮҮ. ИНГЭЖ ЖИЛ НЭМЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ АРД ИРГЭДДЭЭ ХУГАЦАА /5 ЖИЛ Ч ЮМ УУ/ ӨГӨӨЧ.

Avatar

Зочин 2018-10-12 202.179.31.78

Тэтгэврийн хуулийг өөрчилөх хэрэгтэй амьдралд ниицээгүй хууль .Сүүлийн 20 н жилийн дараалсан таван жилээр тэтгэвэр тогтооно гэдэг буруу заалт шүү. Хүн улсад 40 н жил ажил хийсэн бол энэ 40 н жилээсээ тэтгэвэр тогтоолгох дараалсан таван жилээ сонгох заалт хуульд оруулах хэрэгтэй байна. Энэ хууль хүний эрх зөрчсөн хууль гэж үзэж байна.

Avatar

Зочин 2018-10-12 202.179.31.78

Тэтгэврийн хуулийг өөрчилөх хэрэгтэй амьдралд ниицээгүй хууль .Сүүлийн 20 н жилийн дараалсан таван жилээр тэтгэвэр тогтооно гэдэг буруу заалт шүү. Хүн улсад 40 н жил ажил хийсэн бол энэ 40 н жилээсээ тэтгэвэр тогтоолгох дараалсан таван жилээ сонгох заалт хуульд оруулах хэрэгтэй байна. Энэ хууль хүний эрх зөрчсөн хууль гэж үзэж байна.

Avatar

Зочин 2018-10-12 202.179.31.78

Тэтгэврийн хуулийг өөрчилөх хэрэгтэй амьдралд ниицээгүй хууль .Сүүлийн 20 н жилийн дараалсан таван жилээр тэтгэвэр тогтооно гэдэг буруу заалт шүү. Хүн улсад 40 н жил ажил хийсэн бол энэ 40 н жилээсээ тэтгэвэр тогтоолгох дараалсан таван жилээ сонгох заалт хуульд оруулах хэрэгтэй байна. Энэ хууль хүний эрх зөрчсөн хууль гэж үзэж байна.

Avatar

Зочин 2018-10-12 66.181.183.233

Энэ худалч хулхи саадыг хурдан огцруулаач ээ

Avatar

Zochin 2018-10-12 66.181.161.70

Tsalin nemeegui bhad buh yum ali hediin nemegdseeen.76 bolih heregtei.ard irgediig udruus udurt yaduuruulj nn sh dee.

Avatar

зочин 2018-10-12 202.179.26.84

. Доллар ханш нэмэгдсэн болхоор цалин тэтгэвэр нэмээд ялгаагүй дээ. дүндээ дүн_

Avatar

Иргэн 2018-10-12 103.206.195.163

УИХ-аас баталж гаргасан 2019 оны 1 сараас эхлэн хэрэгжих ч ёстой тэтгэвэрт гарч байгаа ээжүүдэд гаргасан хүүхдийн тооноос хамраарсан ажилласан жилийг нэмэгдүүлэх тухай хуулийн заалт юу болсон вэ. Гаргасан хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хууль мөн их гагаж байна. Дандаа мөнгөтэй холбоотой хуулиуд гаргаад байх шиг харагдах юм төсөв мөнгө чинь хүрэх л юм байх даа. Эсвэл дараагийн сонгуулийн шоу болгох гээд байна уув

Avatar

!!!!!????? 2018-10-12 150.129.141.203

Та нар цалин тэтгэвэр нэмээд дахин сонгогдоно гэж горьдож байна уу?!? Гонжийн жоо!!! Ард түмнийг мал сүрэг гэж бодож байгаа бололтой! Цалин тэтгэвэр нэмэхээр эдийн засагт хорлонтойг мэдсээр байж та нар яаж байгаа юм бэ??? Дахин сонгогдож л байвал хорвоо сөнөсөн ч хамаагүй юу???!

Avatar

Zochin 2018-10-12 126.140.224.201

Mungu baival nemeh amarhan, harin daraagiin ur dagavar ikh, uilchilgee saijruulah ajil hiih heregtei bna

Avatar

зочин 2018-10-12 202.131.245.69

тэтгэврийг тухайн хүний авч байсан сарын үндсэн цалингаар нь, эсвэл сарын нийт цалингийн 80 хувиар ч юм уу тогтоодог болчихвол бодит байдалд нийцнэ дээ. ингэвэл наад зах нь тэтгэвэрийн насанд хүрэнгүүт хүмүүс тэтгэвэртээ гардаг болчихно.

Avatar

zochin 2018-10-12 202.179.26.73

chamgiin baga tetgever avdag, chaananch churechgui um, um uned orood, ed nar yagaad ydarsan ard tumniig ulam tuilduulaad bgaa um.

Avatar

зочин 2018-10-12 103.9.88.162

Энэ нөхөр аль ч нам ялсан сайд болоод ,тэтгэврийн нас нэмээд, 5 жилийг 7 болгоод, НДШ ийг нэмээд дандаа ахмадуудын эсрэг шийдвэр гаргана,хурдан огцруулах хэрэгтэй

Avatar

ЗОЧИН 2018-10-12 150.129.140.67

АХМАЛЫН ТЭТГЭВРИЙГ 2-р САРЫН НЭГНЭЭС НЭМНЭ ГЭДЭГ ГЭДЭГ ҮНЭН БАЙХ БОЛТУГАЙ . ЯМАРЧ БАЙСАН ТЭР БОЛТОЛ АХМАДУУД ӨӨР ХҮНИЙГ СОНГОХГҮЙ , ЗАЛБИРЧ БАЙХ БОЛНОО .

Avatar

Зочин 2018-10-12 64.119.24.70

Одоо нэмж болохоор юу байна нэмээд байгаарай Цаана чинь сонгууль ойртож байна. Ард түмэндээ таалагдах ажлаа эхэлсээр байна

Avatar

Зочин 2018-10-12 64.119.24.70

Сонгууль ойртож байгаа бололтой.ккк

Avatar

Зочин 2018-10-12 202.9.43.227

Хөгшин залуугүй бүгд л ядарч байна шүү дээ .Арай ядан хоолоо залгуулж байгаа заримыгаа шоовдорлоод шордоод яахнад дээ. Ажил олдохгүй амьдрал байхгүй байна шүү дээ. Улсын бүх баялгийг цөлмөж байгаа луйварчдыгаа ярихгүй хажуудахаа ядарсныгаа хэмлэх нь монголчуудын долигнуур зан юм уу даа.Засаг төр ажлаа хийж л байна шүү дээ. өөрөөр яах юм бэ.

Avatar

иргэн 2018-10-12 202.21.108.71

Энэ Сайдыг арай гайгүй юм уу гэж бодож байсан юм.Гэтэл олигтой дэвшилттэй ажил хийдэггүй нөхөр бололтой.Тэтгэвэрийн нэмэгдэл биш шинэчлэл хийх цаг болоод хэтэрлээ.Халамжийн хамаарал хэт өргөн байна.Ажлын чадвартай залуус халамжаар амьдарч бүр архидаж байна.Ажил хийдэггүйд нь биш,хийгээд бага цалин авч байгаад нь дэмжлэг үзүүлмээр байна шүү.Тэгээд ч Та нар бүгд адилхан,тэр энэ нам гэлтгүй албан тушаалын хэнээтэй, Улс орон ард түмний төлөө юу ч хийх чадваргүй,хувийн амьдралаа бодсон бэртэгчин.

Avatar

Зочин 2018-10-12 202.179.31.78

Монгол улс чинь тэтгэмжийн орон болчихсон шүү дээ.Ер нь насаараа ажил хийгээд өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүстээ олигтой мөнгө өгч чадахгүй хэрнээ баахан л халамж хавтгай халамж. Малчид чинь мөнгөтэй болчихсон шүү дээ гэтэл т.. гарах насыг нь таван жилээр урагшууллаа ч гэх шиг эрх баригчид хүмүүст таалагдах гэж дандаа буруу шийдвэр гаргах юм.

Avatar

Иргэдэд хэрэгтэй ажлын байр шинээр бий болгооч халамж хэрэггүй 2018-10-12 119.40.97.6

Америкийн уугуул индиан иргэдийг халамжаар устгаж дууснасан туршлагыг Монголд хэрэгжүүлэх гээдл байнаадаа.Халамжийг багасгаж ажлын байрыг бий болгох тал дээр бодож толголйгоо ажлуулаач.Хөлдүү толгойтой хэдэн улс төрчидөөс болж Монголын ард иргэд ийм байдалд орж байгааг ухаараач.Халамж авах иргэд нь хөгжлийн бэрхшээлтэйы иргэдэдл хамаатай бах ёмтой гэтэл юу болоод байгаа юм бэ?Бодлогогүй олон халамжаа багасгаад иргэдийг ажилтай амьдрах ухаантай болгооч.Залуус хаа сайгүй архидан согтуурч дууслаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж