100 буудалт даамын УАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.16-нд нийтлэгдсэн

100 буудалт даамын УАШТ үргэлжилж байна

Монголын даамын холбооны нэрэмжит 2015 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн хагас шигшээ тоглолт энэ сарын 15-18-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Ботаникт "Бадмаараг" төв дээр болж байна. Тэмцээнд 18 аймаг, 7 дүүргийн эрэгтэй 66, эмэгтэй 42 даамчин оролцож байгаа бөгөөд олон улсын цолтой 12 тамирчин оролцож байгаагийн дотор Монгол улсын Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Д.Баттулга, М.Нямжаргал нарын гурван их мастер өрсөлдөж байгаа юм.

Мөн дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Ц.Сүхбат, өсвөр үеийн дэлхийн аварга Г.Гэрэлболд, өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Б.Мөнхжин нар оролцож байна.

Тэмцээний эхний хоёр тойргийн тоглолт өчигдөр болсон өнөөдөр тамирчид гурван өрөг тоглох юм. Тэмцээний сүүлийн 9-р өрөг ирэх ням гаригт болж, шигшээ тэмцээнд өрсөлдөх 9 даамчин тодорно. Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт ирэх гуравдугаар сард болно.

Тэмцээний хуваарийг танилцуулья:

Нэгдүгээр сарын 15. (Пүрэв)

10.00 1-р тойрог

15.00 2-р тойрог

Нэгдүгээр сарын 16. (Баасан)

09.00 3-р тойрог

14.00 4-р тойрог

18.00 5-р тойрог

Нэгдүгээр сарын 17 (Бямба)

09.00 6-р тойрог

14.00 7-р тойрог

Нэгдүгээр сарын 18 (Ням)

09.00 8-р тойрог

14.00 9-р тойрог

18.00 ХААЛТ

Тэмцээний дүнг www.mondaam.mn-с үзнэ үү.

НЭМЭЛТ: 17.00 цаг.

4-р тойрог өндөрлөлөө. Эрэгтэйчүүдээс МУГТ ОУИМ Д.Эрдэнэбилэг, ДДХМ С.Даваадорж, дэд мастер М.Шийравжамц, эмэгтэйчүүдээс ОУИМ М.Нямжаргал, спортын мастер Б.Нандинцэцэг, Г.Хэрлэнмөрөн, Ц.Энхцэцэг нар долоон оноотой тэмцээнийг хошуучилж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж