Спортын төв ордонг шинэчлэн барина

Хуучирсан мэдээ: 2015.01.16-нд нийтлэгдсэн

Спортын төв ордонг шинэчлэн барина

Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар Спортын төв ордонг шинэчлэн барих санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Спортын төв ордон нь 1958 онд БНХАУ-ын тусламжаар баригдсан бөгөөд жилдээ улсын болон олон улс, тив, дэлхийн 140 тэмцээн зохион байгуулагддаг байна. Тус ордонг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр ч удаа гаргасан ч Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтаа хангадаг гол газар учраас одоог хүртэл ашигласаар байгаа юм. Харин өнөөдөр “Буянт ухаа” спортын ордонг барьсан БНХАУ-ын өмчит “Шанхай констракшн” компаниар бариулахаар ийнхүү санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.

Шинэчлэн баригдах Спортын ордон нь 50 метр усан бассейн, 2500 хүний суудалтай спорт, урлагийн төв заал, 1000 хүний суудалтай туслах заал, Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалт хийх зориулалт бүхий бэлтгэлийн 30 гаруй заал, эдгээр тамирчдад үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, бэлтгэл, дасгалжуулалтанд хяналт тавих лаборатори, спортын сургууль, албаны тасалгаа, зочид буудал бүхий цогцолбор байхаар төлөвлөгджээ.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж