УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн, дэмжиж баталлаа.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар томилогдсон тул даргаас нь чөлөөлж, мөн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн, Я.Санжмятав нарыг харьяалуулахыг дэмжин, баталлаа.
Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилж, тус байнгын хорооны дарга Р.Бурмааг Хүнс хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул чөлөөллөө.
УИХ-ын чуулганы хуралдаанаар мөн Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах тухай асуудлыг хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр чуулганы энэ өдрийн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Г.ДАРЬ