Ньюс хөтөч: Бүх нийтийн "Дугуйн өдөр"-ийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Бүх нийтийн "Дугуйн өдөр"-ийн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Бүх нийтийн "Дугуйн өдөр"-ийн талаар мэдээлэл хийнэ

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд "Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа:Онол, практикийн асуудал"  олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчид Цус сэлбэлтийн судлалын үндэсний төвийн Сүхбаатар төвд цусаа хандивлана. Холбоо барих дугаар: 91119838
  • Хүрэлтогоот 2018 ЭШБХ-ын Нийгэм хүмүүнлэгийн салбар хуралдаан Хүрэлтогоот одон орон судлалын төвд болно.
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх суурь тавигдсаны 85 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагаа, хүндэтгэлийн хурал Чингис зочид буудлын хурлын зааланд болно. Холбоо барих утас: 91119757
  • Биоаюулгүйн зуучлагч механизмыг ашиглахад оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх нь үндэсний анхдугаар сургалт Новотел зочид буудалд болно.

09.30

  • “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн IBIS STYLES зочид буудлын 6-р давхрын хурлын танхимд болно. Оюун санааны төвлөрөл, бясалгал нь хувь хүний биеийн эрүүл мэнд, сэтгэлийн амар амгаланд хэрхэн нөлөөлдөг талаар хийгдсэн шинжлэх ухааны судалгааны үр дүнг хэлэлцэж, санал солилцно.  Холбоо барих утас: Б.Амаржаргал 9888 0888

10.00

  • Нийслэлийн Улаанбаатар чуулгад Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох “Дуугаар хөлөглөсөн ирээдүй” урлагийн наадмыг 7 дахь жилдээ зохион байгуулна. Холбоо барих утас: 94839684, 99736124
  • Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон даяар зохион байгуулж буй Хүнсний аюулгүй байдлыг хангахад -Иргэн таны оролцоо сарын аяны хүрээнд Баянзүрх дүүрэг Чулуун овоо дахь Номин агуулах дэлгүүр дээр шинээр боловсруулсан дэлгүүрийн агуулахын стандартыг турших үзүүлэх сургалт эхлэнэ. Тус сургалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвийн төлөөллүүд оролцоно. Холбоо барих утас 88000098
  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос Энэ бямба гарагт зохион байгуулагдах бүх нийтийн "Дугуйн өдөр" арга хэмжээний талаар хэвлэлийн хурал хийнэ
  • Рамада зочид буудлын хурлын танхимд "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэ нь" сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 96667946
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол машин үйлдвэр МОН-30-ийн монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлтэд оролцоно. Холбоо барих утас: 99117292

11.00

  • MN-Мэдээллийн төвд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Нийтийн аж ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоод болон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай хамтран Нийтийн аж ахуйн салбарын 87 жилийн ойг тохиолдуулан “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдрийг 5 дахь жилдээ зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
  • ХУД-ын Спортын ордонд Нийслэлийн 379 жилийн ойг угтаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 6 төрөлт спортын тэмцээн зохион байгуулна. Холбоо барих утас: 325044
  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 9 сарын статистик мэдээллийг Засгийн газрын III байр, B1 давхрын Мэдээллийн танхимд танилцуулна.

12.00

  • Үндэсний хэвлэл мэдээллийн тевд Хүрэлсүхийн Засгийн газарт дүгнэлт,мэдэгдэл өгөх,тухай хэвлэлийн хурал болно.Иргэний хөдөлгөөн ,ТББ-н төлөөллууд оролцоно

13.00

  • Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-тай хамтран мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг  нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд байрлах Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв, “MKIT” сургалтын төвд зохион байгуулна

16.00

  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд Люксенбургийн их гүнт улсын засгийн газрын буцалгүй тусламжаар хэрэгжиж буй “ Монгол улсын зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах МОН/006” төслийн санхүүжилтээр олгогдох зүрхний хэт авиан аппаратыг 10 аймагт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УГТЭ-ийн удирдлагууд, Люксенбургийн их гүнд улсын зүрх судасны төвийн эмч, төлөөлөгч нар оролцоно. Холбоо барих утас: 86885060, 90082028

18.00

  • ЭХ ГАЗАР БА АРАЛ – IS/IN LAND Монгол-Тайваны контемпорари урлагийн солилцооны хөтөлбөрийн хүрээнд  2018.10.12-11.04 хооронд Art Space 976-д тайван, монгол нийт 11 уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1935.10.12 Буландэрс, Харнуур, Хавирган овооны чиглэлээр Япон баргын зэвсэгт халдлага ширүүсч, улсын хилийг цөмрөн орж, зарим харуулуудыг түрэмгийлэн эзлэв.

Бат хаалга хавьд Японы түрэмгийлэгчид ба Өвөр монголын ард түмнээс урвагчдын эсрэг ард түмний бослого өрнөв. Уг бослогод нийгмийн дээд давхаргынхан ч бас оролцсон бөгөөд бослогыг Япончууд цэргийн хүчээр цуцлан дарсан юм.

1954.10.12 БНХАУ, ЗСБНХУ, БНМАУ гурван улсын Засгийн газраас Жинин-Улаанбаатарыг холбосон төмөр замаар шууд тээвэр хийх тухай хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлд төмөр замыг 1955 онд багтаан барьж, гурван улс хамтран тээвэр хийхийг шийдвэрлэсэн тухай өгүүлсэн байна. Төмөр замын урт нь 339км. 1952 оны есдүгээр сарын 15-ны өдөр  Хятад-Монгол-Зөвлөлт гурван улс төмөр зам тавих хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

1996.10.12 Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр офицер ХАЧА-ийн дэргэдэх “Гэ Ян” гадаад хэлний дээд сургуульд суралцахаар очив. Энэ нь Хятад Улс анх удаагаа Монгол Улсын армиас гадаад оюутан хүлээн авч суралцуулж буй явдал ажээ.

2013.10.12 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар АНУ-ын Азийн сангийн шагнал хүртэв.

2014.10.12 Монгол Улс-ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчиж эхлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж