Хөвсгөл далайд 70 гаруй машин живжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.16-нд нийтлэгдсэн

Хөвсгөл далайд 70 гаруй машин живжээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2011 оноос Хөвсгөл нуурыг дэлхийн байгалын өвд бүртгүүлэх, хамгаалах, Хөвсгөл нуурын чиглэлд явагдаж байгаа аялал жуулчлалыг нутгийн иргэдийн оролцоотой хөгжүүлэх, нуурыг цэвэрлэх, живсэн машинуудыг гаргах зорилгоор “Хөх сувд” төслийг  эхлүүлжээ. Төслийн хүрээнд 100 гаруй сая төгрөгийн хувийн хөрөнгөөр Япон, Канад, Америк эрдэмтдийн хамтарсан экспидицийн судалгаа хийлгэхэд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаад нууранд 70 гаруй тээврийн хэрэгсэл живснийг тогтоосон байна. Сүүлийн таван жилийн хугацаанд шатахуун ачиж явж байсан “НИК”, “Шунхлай” компаниудын ачааны машин живсэн юм. Тиймээс төслийн хүрээнд эхний ээлжинд дээрх хоёр компаниудын машиныг гаргахаар ажиллаж байршлыг нь тогтоожээ. Харин машинуудыг хэрхэн гаргах арга технологийг Япон, Канад, Америкийн эрдэмтэдтэй хамтарч хийх юм байна. Чиргүүлтэйгээ нийлээд 80 тонны даацтай машины шатахуун одоогоор асгараагүй байгаа бөгөөд сүүлийн таван жил 160  тонн шатахуун Хөвсгөл нууранд живжээ. Тэдгээрийг гаргаж авснаар нуурыг маш ихээр бохирдуулахаас  сэргийлэх чухал ажил болох юм байна.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж