Индонезийн Жакарта хотод болж буй Пара Азийн III наадам ирэх бямба гаригт өндөрлөнө. Өнөөдөр явагдсан пара буудлагын төрөлд оролцсон З.Ганбаатар шагналт долдугаар байр эзлэв.
Спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдсөн З.Ганбаатар шигшээ наймд үлдсэн ч медальт байрт шалгарч чадаагүй байна. Түүнтэй хамт БНСУ-ын дөрөв, БНХАУ-ын гурван буудагч медалийн төлөө өрсөлдөх эрхийг авсан юм.
“Жакарта 2018” Пара Азийн наадамд оролцож байгаа Монгол Улсын баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.
Монголын багийн тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ өрсөлдөнө.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ