Өрөнд өгөх 1000 ам.долларыг цаасны машинд хийж, устгажээ

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Өрөнд өгөх 1000 ам.долларыг цаасны машинд хийж, устгажээ

Өрөнд өгөх 1000 ам.долларыг цаасны машинд хийж, устгажээ

Бяцхан дайсны цэргүүд нүд ирмэхийн зуурт л хөгжилтэй, харамсалтай, уур хүрмээр хэрэг тарих нь бий.

Бен болон Жэкий Белнап хэмээх Америк хосууд хүүгийнхээ тарьсан хэргээс болж хүндхэн байдалд орсон тухай мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Учир нь хоёр настай хүү нь гал тогооны өрөөний ширээн дээр байсан дугтуйтай мөнгийг цаас устгах машин руу хийж, устгажээ.

Хосууд Бенийн эцэг, эхээс 1060 ам.доллар зээлсэн байсан бөгөөд түүнийгээ буцаан төлөхөөр цуглуулж байсан аж. Анх түгжээтэй саванд мөнгөө хадгалдаг байжээ. Хураасаар зээлсэн мөнгө нь гүйцэхэд дугтуйнд хийж, буцаан өгөхөд бэлэн болгосон аж.  Гэвч тэр орой нь хосууд дугтуйтай мөнгөө алга болсныг анзаарч, гэрийнхээ өнцөг булан бүрийг нэгжиж үзэхэд олдсонгүй. Эцэст нь цаас зүсэгч машиныхаа хогийн савыг онгойлготол мөнгө нь юу ч үгүй үйрчихсэн олджээ.

Бяцхан хүү өмнө нь эцэг, эхдээ ашиглагдахгүй болсон цаас, бичиг баримт, шуудан зэргээ устгахад нь цаас зүсэгч рүү хийж тусалдаг байжээ.

1060 ам.доллар нь юу ч үгүй болсныг хараад Бен, Жэкий хоёр уйлах ч биш, инээх ч биш хүндхэн байдалд орсон боловч амьдралдаа тохиолдсон нэгэн адал явдал гэж үзээд тайвширч, энэ тухайгаа өөрсдийнхөө твиттер хуудсанд бичжээ. Ингэхдээ хосууд бяцхан хүүгээ ухаан суух хүртэл нь цаас зүсэгч машин руу дахин ойртуулахгүй ээ хэмээн хошигнон бичжээ.

Хүмүүс тэдэнд хандивын аян зохион байгуулахыг зөвлөсөн байна. Гэвч хосууд татгалзаж, “Бидэнд ямар нэгэн хандивын үйл ажиллагаа хэрэггүй. Та бүхэн хандивлах хүсэлтэй мөнгөө дүрвэгсдэд зориулж өгөөрэй” хэмээн хариу бичжээ.

Харин АНУ-ын Сангийн яамны зүгээс хосуудад 1060 ам.долларыг нь олгохоор болсон байна. Энэ нь санаандгүйгээр гэмтээсэн, урагдсан гэх мэт хэрэглэх аргагүй болсон мөнгөн тэмдэгтийг нөхөн олгох хуулийн дагуу авч буй арга хэмжээ ажээ.

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж