УИХ-ын чуулганы хуралдаанаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг шинэчлэн найруулсан төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Маргааш чуулганы хуралдаан 10.00 цагт эхлэх бөгөөд Ардчилсан намын тав хоногийн завсарлагын хугацаа дуусгавар болох юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцож, төсвийн талаар байр сууриа илэрхийлэх юм байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ