Мордовчууд ирэх онд 44 сая сарнай ургуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Мордовчууд ирэх онд 44 сая сарнай ургуулна

Мордовчууд ирэх онд 44 сая сарнай ургуулна

ОХУ-ын Мордов улсын тэргүүн Владимир Волков тус улс ирэх 2019 онд 44 сая ширхэг сарнай ургуулах төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Москва хотноо зохиогдсон Оросын Хөдөө аж ахуйн "Золотая осень" үзэсгэлэнгийн үеэр ийнхүү мэдэгджээ.

“Мордовчууд өнөөдрийн байдлаар Оросын  сарнайн 10 хувийг нийлүүлж байна. Харин энэ үзүүлэлтээ ирэх жил 15 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байна, энэ нь 44 сая сарнай гэсэн үг юм. Манай Мордовт 40 гаруй төрлийн сарнай тариалдаг. Бид шинээр гурван гектар талбайд хүлэмж барьсан. Энэ жил 32 сая сарнай тариаллаа” хэмээн Владимир Волков РИА Новости-д ярьжээ.

Мордов анх 2007 онд голланд мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр хүлэмжийн сарнай тариалж эхэлсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж