Шилдэг 500 ажил олгогчийн жагсаалтад Оросын таван компани багтжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Шилдэг 500 ажил олгогчийн жагсаалтад Оросын таван компани багтжээ

Шилдэг 500 ажил олгогчийн жагсаалтад Оросын таван компани багтжээ

Санхүүгийн мэдээллийн Forbes сэтгүүл дэлхийн шилдэг 500 ажил олгогч компанийн жагсаалтыг шинэчлэн гаргасан байна.

Энэхүү жагсаалтыг дэлхийн 60 гаруй орны 430 мянган ажилтны санал асуулгад үндэслэн гаргасан байна. Ажилтнууд ажил олгогчоо хэрхэн үнэлж байгаа болон өөрийн ажилладаг компаниа бусад хүнд хэрхэн таниулах зэрэг асуултууд байжээ.

Жагсаалтыг АНУ-ын Alphabet Inc. тэргүүлсэн байна. Хүмүүсийн сайн мэдэх Google корпорац энэ компанийн бүрэлдэхүүнд байдаг. Хоёрдугаар байрыг Microsoft, гуравдугаар байрыг Apple корпорац, дөрөвдүгээр байрыг Walt Disney, тавдугаар байрыг Amazon.com эзэлжээ.

Энэ жагсаалтад Оросын таван компани багтсан байна. Тухайлбал, Москвагийн Хөдөлмөрийн бирж (117-р байр),  "Сургутнефтегаз" (167-р байр), Объединенная авиастроительная корпорация (278-р байр), "Аэрофлот" (341-р байр), "Лукойл" (450-р байр) багтжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж