Энэтхэг нисгэгч тосгоныхоо хөгшдийг онгоцоор аялуулж, амлалтаа биелүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Энэтхэг нисгэгч тосгоныхоо хөгшдийг онгоцоор аялуулж, амлалтаа биелүүлжээ

Энэтхэг нисгэгч тосгоныхоо хөгшдийг онгоцоор аялуулж, амлалтаа биелүүлжээ

Викас Жяани хэмээх Энэтхэг эр онгоцны нисгэгч болох мөрөөдөлтэй байсан бөгөөд тосгоныхоо хөгшдийг онгоцоор аялуулна хэмээн амласан аж. Харин саяхан нисгэгч хийх эрхээ авснаар мөрөөдлөө биелүүлсэн төдийгүй  тосгоныхоо 70-90 настай өвөө, эмээ нарыг онгоцондоо суухыг урьжээ. Түүний онгоцонд нийт 22 хүн суусан бөгөөд энэ нь тэдний хувьд анх удаа онгоцонд сууж үзэж байгаа сэтгэл хөдөлгөм үйл явдал болсон аж.

Жяани нь Энэтхэгийн Адампур хотын ойролцоох Саранпур гэх тосгоноос гаралтай.  Тосгоны иргэд түүнийг мөрөөдлөө биелүүлэхэд нь маш их урам зориг өгсөн гэнэ.

Түүний онгоцонд суусан 90 настай нэгэн өвөө Энэтхэгийн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагандаа “Би анх удаа л онгоцонд сууж үзлээ. Хүмүүс амлалт өгч л байдаг, гэхдээ Жяани хэлсэн үгэндээ хүрлээ” гэжээ. Тэд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй сүмүүдийн нэг болох Энэтхэгийн Амритсар хотын Алтан сүм рүү ниссэн байна.

Жяани эцэг нь, “Хүү минь мөрөөдлөө биелүүллээ, энэ л хамгийн чухал нь шүү дээ. Залуу хүмүүс Викасаас суралцах хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж