Австрийн Вена хот амьдрахад хамгийн таатай хотоор нэрлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Австрийн Вена хот амьдрахад хамгийн таатай хотоор нэрлэгдлээ

Австрийн Вена хот амьдрахад хамгийн таатай хотоор нэрлэгдлээ

Олон улсын хотуудын ээлжит харьцуулсан судалгаагаар жуулчдын зорин очих дуртай Австрийн Вена хот бүх зүйл дээр шилдэг нь гэдгээ дахин нотолж чадлаа.

“Мерсер” хэмээх олон улсын зөвлөх компани дэлхийн 231 хотуудыг олон үзүүлэлтийн дагуу үнэлж, амьдрахад хэр ээлтэй байгааг нь тогтоодог байна. Австрийн нийслэл Вена хот энэхүү үзүүлэлтийг удаа дараа тэргүүлж байгаа бөгөөд 2018 оны судалгаагаар ч бас хамгийн сайн үнэлгээг авсан байна. Ингэснээр амьдрахад хамгийн таатай хотын тоонд ес дэх удаагаа багтаж байна.

Уг судалгаанд тухайн хотын улс төр, эдийн засаг, нийгмийн орчин, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, дэд бүтэц, нийтийн тээврийн үйлчилгээ, ус, цахилгааны хангамж зэрэг олон үзүүлэлтүүдийг харьцуулдаг ажээ.

Түүнчлэн,  ресторан хоолны газрууд, дуурь, бүжгийн театр, кино театр, фитнес клубууд болон хоол хүнснээс эхлээд  машин, орон сууц хүртэл хүний худалдан авч болох бүх зүйлсийн хүрэлцээ, стандартын шаардлага хангасан байдал, мөн хүрээлэн буй орчин  ногоон байгууламж, агаарын чанар зэргийг ч харгалзан үздэг байна.

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж