Авлигын хэргээр дахин нэг сургуулийн захирлыг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Авлигын хэргээр дахин нэг сургуулийн захирлыг саатуулжээ

Авлигын хэргээр дахин нэг сургуулийн захирлыг саатуулжээ

Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас өчигдөр /2018.10.10/ Кембрижийн сургалттай “Шинэ эхлэл” дунд сургуулийн захирал Л.Эрдэнийг саатуулсан байна. Түүнийг авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьсан аж.

Авлигатай тэмцэх газрын зүгээс "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэд 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр АТГ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байна" гэж мэдээллээ.

“Шинэ эхлэл” сургууль нь Кембрижийн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг гуравхан сургуулийн нэг гэдгээрээ онцлог. Тодруулбал, үндсэн хичээлүүдээ англи хэлээр үздэг, наймдугаар анги төгсөөд олон улсын шалгалтуудад орох эрхтэй болдог. Харин 12 дугаар ангиа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсдөг юм.

Сануулахад, АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг бусдаас хахууль авч байхад нь саатуулсан. Ингэхдээ хахууль өгч байсан хүнтэй нь хамт баривчилсан билээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж