2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 10,651,164 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Э-Транс ложистикс XК (ETR+14.99%) болон "Багануур ХК (BAN+7.6%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мандал Даатгал ХК (MNDL-6.6%) болон "Айтүүлс ХК (ITLS-3.07%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлын арилжаанд нийт 10,489 ширхэг үнэт цаас 1,097,233,990 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр "TOP 20" индекс 20434.38 нэгж болж 0.2 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,403,045,149,278 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ