Ардын армийг хамгаалагч

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Ардын армийг хамгаалагч

Ардын армийг хамгаалагч

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зэвсэгт хүчний салбарын зовлон жаргалыг багаасаа амсаж өссөн тухайгаа олон удаа ярьсан билээ. Тэрбээр улс төрийн зүтгэлтэн болсон ч салбарынхаа хамгаалалтыг сулруулалгүй явсаар ирсэн гэхэд болно. Тэр байр сууриа өнөөдөр ч хамгаалж явна. УИХ-ын чуулганаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ хуулийн төсөлд цэргийн алба хаагчдын тэтгэвэр тогтоох нөхцөлийг сайжруулах зорилготой аж.

Тиймээс дээрх хуулийн төслийг батлуулахын тулд Ж.Энхбаяр гишүүн их л хүчин чармайлт гаргаж явна. Тэрбээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр “Яг өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа дунд тушаалын албан тушаалтан хэдэн зуугаараа халагдах өргөдөл өгч байгаа нь УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа нэг хэлбэр. Олон зуун мэргэшсэн алба хаагчид ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгч байна. Энэ салбарын онцлогийг ойлгож эргэж хараач ээ. Энэ бол аюулгүй байдалд нөлөөлөх маш чухал асуудал” хэмээн учирлав.

Ийнхүү учирлаж гуйхад зарим гишүүд нь уярч, зарим нь өөрт хамаарал бүхий салбартайгаа харьцуулж барьцав. Гэсэн ч Ж.Энхбаяр  танхимынхаа нөхдийг аргадаж, хуулийн төслөө дэмжүүлж чадав. Аргагүй л ардын армийг хамгаалагч гэдгээ дахин баталлаа.

Т.НОМИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж