BTS хамтлагийн фэнүүдээ татах нууц юу вэ?

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

BTS хамтлагийн фэнүүдээ татах нууц юу вэ?

BTS хамтлагийн фэнүүдээ татах нууц юу вэ?

Тэд бол 21-р зууны Битлз юм. Дэлхий даяар хүмүүсийн анхаарлыг татаж, фэнүүдийнхээ сэтгэлийг гэгэлзүүлж чадсан тэдний Лондонгийн 02 стадионд болсон тогтлолтын билет бүгд зарагдаж дууссан аж.

Өмнөд Солонгосын  долоон гишүүнтэй  хөвгүүдийн хамтлаг BTS нь Англид хоёр өдрийн турш тоглолтоо хийж байна. Харин өөрсдийгөө “арми” хэмээн нэрлэдэг тэдний шүтэн бишрэгчид энэхүү тоглолтын тухайд тун ч сэтгэл хангалуун байгаа гэнэ. Ингээд хэрхэн BTS хамтлагийн төгс шүтэн бишрэгч болох тухай сонирхолтой нийтлэлийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна.

  1. Маань мэт унших

Ганган дэгжин хувцасласан хөвгүүдийн хамтлаг тайзан дээр хөл тавихаас өмнө шүтэн бишрэгчид нь ямар нэг зүйлийг хоолой нийлүүлэн хэлцгээж байлаа.  16 настай польш охин энэ тухай , “Хамтлагийн гишүүдийн овог нэрийг нь хэлж дуудаж байгаа юм” гэжээ.

Голдуу солонгос хэл дээр дуугаа дуулдаг тэдний фенүүд нь хайртай хамтлагийнхаа дууг сонссоор өөрийн эрхгүй солонгос хэл сурч эхэлж буйгаа хэлж байв.

“Солонгос дуу сонсоход нэг мэдэхэд л чи Солонгосын соёлд татагдаж эхлэх болно. Би солонгос олон ангит кино ч бас үздэг. Учир нь тэдний жүжиглэлт, дуу дүрс нь маш сайн. Бас би үүгээрээ дамжуулан солонгос хэл сурч эхэлж байгаа”  гэж 24 настай англи охин BBC-ийн сурвалжлагчийн асуултад хариулжээ.

  1. Бүжгийн хөдөлгөөн

Тайзан дээрх бүжгийг нь харахад л хөдөлгөөн нь тун ч хэцүү харагддаг.  Тэд үүнийг сурахын тулд маш их цаг хугацаа зарцуулж, зүтгэл гаргадаг бөгөөд бүжгийн дэглэлт  хувьд чанарын өндөр түвшинд тооцогддог.

  1. Гэрэлт саваа

Гэрэлтдэг саваа  нь ойролцоогоор 150 000 орчим төгрөгийн  үнэтэй бөгөөд Bluetooth холболттой, тайзан дээрх  гэрлийн шоуг дагаж өнгөө өөрчилдөг аж. Иймэрхүү гэрэлтдэг саваа нь солонгосын поп дууны ертөнцийн салшгүй хэсэг юм.

BTS хамтлагийн нэгэн бяцхан шүтэн бишрэгч “энэ саваа биднийг нэгтгэдэг” гэж BBC-ийн сурвалжлагчийн асуултад хариулжээ.

BTS ГЭЖ ХЭН БЭ?

  • BTS нь 2013 оноос уран бүтээлээ туурвиж байгаа  БНСУ-ын “Big Hit” энтертайнмент компанид харъяалагддаг 20 орчим насны долоон  гишүүнтэй хамтлаг  юм.
  • Тэд поп, R&B, хип хоп төрлөөр дуулдаг.
  • Америкийн  хөгжмийн наадамд дуулсан  “DNA” хэмээх дуу болон Spring day, Blood Swear&Tears гэх мэт дуу нь алдартай.
  • Тэдний “Idol” хэмээх дуу нь Youtube сувгаар 24 цагийн дотор хамгийн их буюу 45 сая хандалт авч, дуучин Тэйлор Свифтийн рекордыг эвдсэн байна.
  • Уг хамтлагийн “Love Yourself” хэмээх дуу нь АНУ-ын шилдэг 200 дууны жагсаалтад тэргүүлснээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн твиттер хуудсаар дамжуулан тэдэнд  баяр хүргэжээ.
  1. Юм шидэх

Тоглолтын үеэр хурц тод гэрэл асч, хөгжмийн аялгуу чангаар эгшиглэж, шүтэн бишрэгчдийн сэтгэл хөдөлсөн үзэгчид тэдэн рүү юм шидэх үе ч бий.

Ирландын Дублинээс ирсэн тэдний 21 настай шүтэн бишрэгч “хүмүүс тэднийг гэмтээе гэж боддоггүй, зүгээр л сэтгэл нь хөдөлсөндөө юм шиддэг байх” гэжээ.

Сэтгэл нь хэт хөдөлсөн шүтэн бишрэгчдийг нь тайвшруулахын тулд тоглолт зохион байгуулагдсан Английн цэнгэлдэхийнх нь зохион байгуулагчид  юм шидэхгүй байх тухай анхааруулга өгсөн гэлэг.

  1. Шүтэн бишрэгчийн төсөл

Тэдний шүтэн бишрэгчдийн хувьд хайртай дуучдаа зүгээр хараад, дууг нь сонсох хангалтгүй мэт.

BTS хамтлагийн дэлхий даяарх фенүүд нь (тэдний дуу нь өдгөө дэлхийн 70 орчим улсад хит болж байгаа)  өөрсдийн веб хуудсуудыг үүсгэж, сайн дурын болон хандивын үйл ажиллагааг тэдний нэр дээр явуулдаг.

Сонирхолтой нь,  иймэрхүү үйл ажиллагаанд шүтэн бишрэгчдийн ээжүүд нь ч бас оролцдог аж. Нэгэн шүтэн бишрэгчийн ээж “Тэд нийгмийн эмзэг асуудлуудад анхаардаг төдийгүй  хүмүүсийг  байгаагаар нь хайрлахыг уриа болгодог юм. Би хүүхдээ тэдний шүтэн бишрэгч байхыг нь дэмждэг. Учир нь тэд фенүүддээ үлгэр дууриал болж чаддаг, дууны үг нь ч аятайхан” гэжээ.

  1. Сэтгэл зүрхээ зориулах

Японоос ирсэн 28 настай фен “Тэд үнэхээр гайхалтай” гэж хэлжээ. Би тэднийг дахин харахыг үнэхээр их хүсч байна. Англид болсон тоглолтын билет нь маш хурдан зарагдаж дууссан учраас би худалдан авч чадаагүй. Тиймээс япон фен нь тэднийг холоос ч атугай харж, тоглолтын уур амьсгалыг мэдрэхийн тулд 3 сая орчим төгрөг зарцуулан энэ хүртэл иржээ.  Үүнийг нь сэтгэл зүрхээ зориулах гэж хэлээд байгаа юм.

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
97
ЗөвЗөв
17
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж