Японы гүнж Аяако энэ сарын сүүлээр Кэй Морияа гэх залуутай гэрлэхээр болсон байна. Кэй Морияа нь язгууртан гаралгүй энгийн иргэн юм. Японы засгийн газраас гүнж Аяакод 107 сая иений нэг удаагийн тэтгэмж өгөхөөр болжээ. Японы үндсэн хуулийн дагуу хааны угсааны хүн энгийн ардтай гэрлэвэл цол хэргэмээсээ татгалздаг ёстой. Энэхүү тэтгэмж нь хэдийгээр энгийн ардтай гэрлэж цол хэргэмээ хураалгасан ч цаашид нэр төрөө хадгалж явахад нь туслах зорилготой гэнэ.
Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй найман гишүүнээс бүрдсэн Эзэн хааны эдийн засгийн зөвлөл хаалттай хуралдаж тэтгэмж олгох шийдвэрийг гаргасан байна. Мөнгөн тэтгэмжийн хэмжээ нь тус хүний албан тушаал, эрх мэдлээс хамаардаг бөгөөд хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгддөг ажээ. Түүний нөхөр болох Кэй Морияа нь “Ниппон Юсэн” гэх усан онгоцны компанийн ажилтан юм байна. Өмнө нь Японы хоёр гүнж энгийн ардтай гэрлэж уг тэтгэмжийг авч байжээ.
Эх сурвалж: MAINICHI.JP
Холбоотой мэдээ