BTS хамтлагийн тухай баримтат кино ирэх сараас гарч эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

BTS хамтлагийн тухай баримтат кино ирэх сараас гарч эхэлнэ

BTS хамтлагийн тухай баримтат кино ирэх сараас гарч эхэлнэ
LAS VEGAS, NV - MAY 21: Music group BTS attends the 2017 Billboard Music Awards at T-Mobile Arena on May 21, 2017 in Las Vegas, Nevada. (Photo by Steve Granitz/WireImage)

Өмнөд Солонгосын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг болох BTS-ын тухай баримтат кино ирэх сард Өмнөд Солонгосын “CGV” сүлжээ кино театруудаар гарч эхлэх ажээ.“Burn the stage” нэртэй уг кино нь тус хамтлагийн “2017 BTS Live Trilogy Episode III: The Wings Tour” дэлхийн аялан тоглолтын тухай өгүүлэх гэнэ. Залуу уран бүтээлчид дэлхийн 19 хотод тоглолтоо хэрхэн амжилттай хийж байгаа, тоглолтын ард ямар их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр байдгийг харуулсан бүтээл болсон байна. Нийт найман хэсгээс бүтсэн уг баримтат кино “youtube”-ийн төлбөртэй сувгаар өнгөрсөн гуравдугаар сараас тавдугаар сар хүртэл тавигдсан юм. Кино театруудаар хэзээ  гарах нь хараахан тодорхой болоогүй байгаа ажээ. Хамтлагийн шүтэн бишрэгчдийн дунд аль хэдийн хүлээлт үүссэн байна.

BTS нь одоогоор Өмнөд Солонгосын хамгийн амжилттай яваа хамтлаг төдийгүй дэлхий даяар хэдэн зуун сая залуусын сонсох дуртай хамтлаг болжээ. Тус хамтлаг нь зөвхөн уран бүтээл гэлтгүй нийгэмд тэр дундаа хүүхэд залуусын төлөө олон ажил зохион байгуулж байгаа үлгэр жишээ болсон залуус юм. Өнгөрсөн есдүгээр сард болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган дээр үг хэлсэн анхны хамтлаг болсон билээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж