Б.Пүрэвдорж Ардын намыг сонгогчдын өмнө дагуулж очихоо амлав

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж Ардын намыг сонгогчдын өмнө дагуулж очихоо амлав

Б.Пүрэвдорж Ардын намыг сонгогчдын өмнө дагуулж очихоо амлав

Хэнтийн нөхөн сонгууль товлосон хугацаандаа болоогүй тул УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооны хурал дээр “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ардын намын Засгийн газар 3,5 тэрбум ам.долларын зээл нэмж авчхаад, хүн болгоныг 22 сая төгрөгийн өртэй болгочхоод юу хийсэн юм бэ. Юу ч хийгээгүй. Ховд аймагт ганцхан барилга барьсан, тэр нь шоронгийн барилга. Хэнтий аймагт ч яг адилхан. Аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга барьсан гэж Ардын намынхан бодож байгаа бол эндүүрэл. Тэр эмнэлгийг чинь 2014 онд барьж эхэлсэн юм. Хэнтий аймгийн Биндэр, Батширээт сумдад хоёр сургууль ашиглалтад орсон. Түүний нэг нь 2013 онд эхэлсэн, нөгөөх нь 2014 онд эхэлсэн юм. Та нар бол зүгээр л тууз хайчилсан. Юу ч хийгээгүй. Тиймээс та нар ард түмний сонголтын өмнө очиж чадахгүй байгаа. Тэндээс удаа дараа сонгогдсон танай намын дарга У.Хүрэлсүх чинь  ичих нүүрээ элгэндээ наачхаад очиж чадахгүй байгаа.  Тийм учраас та нар Үндсэн хуулийн цэцтэй нийлж нөхөн сонгуулийг явуулахгүй байх арга хайж байна. Иймд би Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина. Ирэх оны гуравдугаар сард нөхөн сонгууль явуулахын төлөө зүтгэнэ. Ардын нам сонгуулийн өмнө, ард түмнээр үнэлгээ тавиулах цаг болсон” гэж мэдэгдсэн.

Түүний хэлсэн үг эрх баригчдын дургүйцлийг хүргэж, Ардын намынханд “барьж идүүлэх” дөхсөн. Тухайлбал, Ц.Нямдорж сайд “Б.Пүрэвдорж чи хэн болоод, юу болоод ийм юм яриад байгаа юм. Цадигтай бай, баримттай ярь. Чам шиг юмыг би 300, 400-аар нь үзсэн. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи хэн болоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, бүхнийг шүүмжлээд байгаа юм” гэж зандарсан билээ.

Тэгсэн ч Б.Пүрэвдорж гишүүн бууж өгсөнгүй. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Ардын намынхан намайг “боорлож” байна. Хэрэв аравдугаар сарын 7-нд сонгууль явсан бол ялахгүй байсан. У.Хүрэлсүх энэ сонгуулийг явуулах сонирхолгүй байгаа учраас, МАН ялагдах учраас өөрийн жолоочийнхоо ээжээр нь ҮХЦ-д өргөдөл өгүүлсэн. Хамгийн найдвартай хүнээр өргөдөл өгүүлж, шийдвэр гаргуулсан. Үнэнийг нь хэлэхээр Ц.Нямдорж гуай чам шиг юмыг 300,400-аар үзсэн гэлээ. Яасан хүнээ байчихсан хүмүүс вэ. Би хуулийн төсөл өргөн барьж, нөхөн сонгуулийг явуулахын төлөө ажиллана. Ардын намыг сонгогчдын өмнө заавал авч очно” гэлээ.

 

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж