Хар тамхи зарж, борлуулсан этгээдийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Хар тамхи зарж, борлуулсан этгээдийг хайж байна

Хар тамхи зарж, борлуулсан этгээдийг хайж байна

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан  хэрэг үйлдсэн этгээдийг хайж байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан Цэрэнчимэдийн Баяраа гэх этгээдийг эрэн сурвалжилж байна.

Ц.Баяраа гэгч нь бусадтай бүлэглэн 2017 оны долдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голд” нэртэй зочид буудлын 402 тоотод ”мөс” гэгдэх мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлджээ. Түүнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад оргон зайлсан учраас хайж эхэлсэн нь энэ юм.

Тэрбээр, 2018 оны хоёрдугаар сарын 25-нд оргон зайлсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй учраас түүнийг олж харсан бол 88005585 дугаарын утсаар холбогдохыг цагдаагийн байгууллагаас санууллаа.

 

 

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж