Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/41 тоот захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/101 тоот тушаал, дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/312 тоот захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.

Тус үзлэгт дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, штаб, хэлтэс, албадын нийт 96 байгууллагын 1590 гаруй хүн 28 нэгж техник хэрэгсэлтэйгээр идэвхтэй оролцлоо.

Үзлэгт нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн орлогч нар, дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан болон холбогдох албаны удирдлагууд оролцлоо.

Гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэст иж бүрэн мото помт 2, иж бүрэн амьсгалын бие даасан төхөөрөмж 2, хороо тус бүрд хээрийн платкийг гардууллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж