Д.Хаянхярваа: Манай гишүүд маргалдаагүй

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Манай гишүүд маргалдаагүй

Д.Хаянхярваа: Манай гишүүд маргалдаагүй

УИХ-дахь МАН-ын бүлэг өчигдөр /2018.10.10/  ээлжит бусаар хуралдаж, 2019 оны төсвийг хэлэлцсэн.Ирэх оны төсөв аймаг бүрт адилгүй хуваарилагдсанд гишүүд бухимдаж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүр номын хуудсаараа дамжуулан Ч.Хүрэлбаатарыг буруутгаад авсан билээ.

Төсвийн талаар хэлэлцсэн МАН-ын бүлгийн хуралдаан ширүүн болж,  гишүүд 32, 33-ын бүлгээр ялган аймгуудын  төсвийг хуваарилсан байна гэж шүүмжилсэн гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар  МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад дээрх мэдээллийг эрс няцаав. Тэрбээр “Төсвийн хуваарилалтаас болж гишүүдийн дунд маргаан, мэтгэлцээн болсон зүйл байхгүй. Бүлгийн хурал маш тайван болж өндөрлөсөн.  Мэдээж гишүүд  тойрогтоо аль болох их мөнгө авах гэсэн хүсэл маш их бий. Гэвч мөнгө нь хязгаарлагдмал учраас үүнд бухимдах, санал зөрөлдөх асуудал  байна. Тойргуудын төсвийг дахин нэмэх үгүйг төсвийн ажлын хэсэг мэднэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж