Энхийг сахиулагчид Афганистаныг зорино

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид Афганистаныг зорино

Энхийг сахиулагчид Афганистаныг зорино

Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх дэд хурандаа С.Бат-Эрдэнэ захирагчтай цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлагууд, үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

Ажиллагааны газар орныг зорих дайчдад хандаж Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлсэн үгэндээ “Эх дэлхийн энх тайван, тусгаар тогтнолын төлөө, төр засгийнхаа итгэл найдварыг тээн алс хол үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчид та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манай дайчид энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхий дахинаа цуурайтуулна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон амжилт хүслээ.

Жанжин тугандаа мэхийн ёсолсон цэргийн алба хаагчдаа төлөөлж тус цэргийн багийн захирагч, дэд хурандаа С.Бат-Эрдэнэ эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөнө гэдгээ илэрхийлэв. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид удахгүй ажиллагааны газар орныг зорино.

Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж