Д.Цогтбаатар, Жулиан Найттай уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар, Жулиан Найттай уулзалт хийв

Д.Цогтбаатар, Жулиан Найттай уулзалт хийв

ИБУИНХУ-д 2018 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа “Зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдаатай тэмцэх” олон улсын хуралд оролцож буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Британийн парламентийн нийтийн танхимын гишүүн, Монгол Улстай харилцах Худалдааны элч Жулиан Найттай ажлын уулзалт хийв.

Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид энэхүү харилцааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутгийн болон олон улсын харилцааны сонирхсон зарим асуудлаар харилцан санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, ялангуяа хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглээд, Британи Европын холбооноос гарсны дараа ч Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд нэвтрүүлж буй одоогийн Европын холбооны GSP+ зохицуулалтыг хэвээр хадгалж өгөхөд анхаарлаа хандуулахыг хүсэв.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж