Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас санаачлан “Төвлөрлийг сааруулах алтан гурвалжин-Хөгжлийн бүс Улаанбаатарын өдөр” арга хэмжээг өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Тээврийн цагдаагийн алба оролцож, иргэдэд зам тээврийн осол, хэргийн хор уршгийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, мэдээ мэдээлэл хүргэлээ. Тухайлбал: Тус албанд хяналт шалгалтын чиглэлээр ашиглагдаж буй техник хэрэгсэл, тусгайлан тоноглосон автомашин зэргээр үзэсгэлэн гаргаж, хамгаалах бүсний ач холбогдлыг таниулах төхөөрөмжийг иргэдэд танилцуулж, туршиж үзүүлэхийн зэрэгцээ Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгаар сургалт орох, Бүртгэл хяналтын төвтэй хамтран иргэдэд жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой зарим асуудлаар үйлчилгээ үзүүлэх, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.
Эх сурвалж: ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ