"УБ-ын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан" зарлалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"УБ-ын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан" зарлалаа

"УБ-ын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан" зарлалаа

Нэг. Ерөнхий агуулга

  1. ЗОРИЛГО

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, алсын хараа зорилго, зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлно.

  1. УРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

Төрийн жинхэнэ албан хаагчаас бусад.

  1. УРАЛДААНД ОРОЛЦОХ ХЭЛБЭР

Хот төлөвлөлтийн судалгааны баг бүрдүүлж оролцоно. Баг бүр ахлагчтай байна.

  1. ХУГАЦАА

Уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл явуулна.

  1. АЖЛЫН БҮРДЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
  • Бичиглэлийн бүрдэл: Тайлбар бичиг 29.7х29.7см формат, товч тайлбар, танилцуулга А4 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf, *.ppt/
  • Зураглалын бүрдэл: Зураглалын альбом 29.7х29.7см формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.pdf, *.jpg/, үзэсгэлэн гаргах
  • Үзэсгэлэнгийн материал: Самбар 1.5х3.0м /даавуун хэвлэл/, хөлтэй самбар /1.6х0.6м/, товч танилцуулга /PowerPoint, Prezi/
  1. ЗОХИОГЧИЙН ЭРХ
  • Шагналт байранд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь уралдаан зарласан захиалагч байгууллагын талд үлдэх ба цаашид ашиглах, хөгжүүлэх онцгой эрх захиалагч байгууллагад хадгалагдана.
  • Шагналт байранд шалгараагүй бусад бүтээлийг хувь хүн, албан байгууллагад худалдах, шилжүүлэх, хувилан олшруулах, бусад хэлбэрээр ашиглахгүй байх үүргийг зохион байгуулагч тал хариуцна.
  • Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд захиалагч байгууллагын архивд үлдэнэ.
  • Шилдэг санааг боловсруулсан хот төлөвлөлтийн судалгааны багийн төлөөллөөс сонгон зохиогчийн баг, зөвлөхийн багт оролцуулна.
  1. МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ

Уралдаанд оролцох материалыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн                                  10:00 – 15:00 цагийн хооронд дараах хаягаар хүлээн авна.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 11 давхрын хурлын танхим/

  1. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
  • Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар;
  • “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ

Уралдааныг дүгнэх комиссын бүрэлдэхүүнд багтсан гишүүнтэй ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдсэн үед;

  • Уралдааныг дүгнэх комиссын гишүүд бүтээлийн үзэл санааг буруу ойлгож шалгаруулсан;

Гомдлыг шилдэг бүтээлийг шалгаруулж зарласнаас хойш 1 хоногийн дотор бичгээр үйлдэж зохион байгуулагчид хүргүүлнэ. Хугацаа хожимдсон болон гомдол гаргасан үндэслэлээ баталгаажуулж хавсаргаагүй гомдлыг хүлээж авахгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон, 13 давхар, 1302 тоот/ 11-321943 утсаар болон www.mpa.ub.gov.mn сайтаас;

“Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ /Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон 10 давхар, 1002 тоот/ 11-320753 утсаар болон http://updi.ub.gov.mn/ сайтаас тус тус лавлана уу.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

хахах 2018-10-11 103.9.89.103

УБ-ыг хөгжүүлэх санааг ганцхан сарын дотор хийх юм бх. шилдэг нь багаараа 20-н сая. 20-н хүн ч ганц сарын дотор чанартай гүйцэтгэх үү????? хахаха болиоч өгөөрэй