Жон Терри: Би менежер болохыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Жон Терри: Би менежер болохыг хүсдэг

Жон Терри: Би менежер болохыг хүсдэг

Экс Челси клубын ахлагч Ж.Терри мэргэжлийн хөлбөмбөгчний карьераа өндөрлүүлээд өчигдөр Астон Вилла клубын туслах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Тэрээр дасгалжуулагчийн албанд шилжээд буй Ж.Терри Скайспортс өгсөн ярилцлагадаа “би удаан хугацааны турш дасгалжуулагчаар ажилламаар байна” гэжээ. Английн шигшээ баг болон Челси клубын ахлагчаар тоглож байсан 37 настай Ж.Терри өнгөрсөн лхагва гаригт мэргэжлийн карьераа өндөрлүүлсэн Астон Вилла клубын туслах дасгалжуулагчаар томилогдсон. Астон Вилла клуб С.Брюсыг ажлаас нь чөлөөлж Д.Смитийг ахлах дасгалжуулагчаараа томилсон бол түүний туслахаар Ж.Терри ажиллахаар болжээ.

Өдгөө түүнтэй Английн шигшээд нэгэн үед мөр зэрэгцэн тоглож явсан Ф.Лампард болон С.Жеррард нар дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Тэрээр “Фрэнк бол миний сайн найз. Би түүнийг орой бүр хардаг. Энэ нь миний дасгалжуулагч болох эрмэлзлэлийг бий болгодог” хэмээн ярьсан байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж