Аваргууд талбайдаа Вегас Голден Найтс багийг буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Аваргууд талбайдаа Вегас Голден Найтс багийг буулгаж авлаа

Аваргууд талбайдаа Вегас Голден Найтс багийг буулгаж авлаа

Өнөөдөр ҮХЛ-н мөсөн талбайд 3 тоглолт боллоо. Өнгөрсөн улирлын стэнлийн цомын шигшээд шалгарсан тоглосон Вегас Голден Найтс болон Вашингтон Капиталс багуудын энэ улирлын эхний тоглолт Нэгдсэн Улсын нийслэл хотын “Capital One Arena” ордонд болж талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн байна. Талбайн эзэн Вашингтон Капиталс багаас энэ өдөр Орос залуус болох А.Овечкин болон Е.Кузнецов нар шилдэг нь байж багаа ялалтанд хөтөлсөн юм. А.Овечкин 2 гоол оруулсан бол Е.Кузнецов 1 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн байна.

Оттава Сенаторс баг талбайдаа Филадельфиа Флайерс багийг хүлээн авч тоглосон. Тус тоглолтонд энэ оны драфтын №4 Б.Ткачук Оттава Сенаторс багийнхаа төлөө анхны гоолоо оруулсан. Гэвч тус тоглолт 7-4 харьцаатай зочин баг Филадельфиа Флайерс багийн ялалтаар өндөрлөсөн. Үүнээс гадна Аризона Койотис болон Анахайм Дакс багуудын тоглолт болж буллитээр Аризона Койотис баг ялалт байгуулсан байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж