В.Путин: Хабибын оронд байсан бол хариуг нь барих байсан

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

В.Путин: Хабибын оронд байсан бол хариуг нь барих байсан

В.Путин: Хабибын оронд байсан бол хариуг нь барих байсан

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин холимог тулааны UFC 229 тэмцээнд домогт Конор Макгрегортой хүч үзэж ялалт байгуулсан Хабиб Нурмагомедовыг аавынх нь хамт хүлээн авч уулзсан байна. Тэрбээр Макгрегорын багийн гишүүдтэй зодоон үүсгэснээс болж Хабиб аавдаа хатуу шийтгүүлэх болсон тухай "Чамайг хэтэрхий хатуу шийтгэхгүй байхыг ааваас чинь хүсэж байна, учир нь чи гол зорилтоо биелүүлсэн. Хэрвээ хэн нэгэн гаднаас дайрвал зөвхөн чи ч биш бид бүгд л тохирсон хариуг нь барих байсан. Гэхдээ биеэ барьж сурах хэрэгтэй" гэж захижээ.

Хабиб Нурмагомедовын аав байлдааны самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилладаг, ОХУ-ын гавьяат тамирчин юм. Өдгөө 30 настай Оросын тулаанч инстаграм хуудаснаа ерөнхийлөгчтэй уулзаж буй зургаа тавиад "Халуун дулаанаар угтан авч, баяр хүргэсэнд маш их баярлалаа. Миний ялалт улс үндэстэнд баяр хөөр авчирсан нь нэр төрийн хэрэг билээ. Энэ нь бид бүхний хамтын ялалт” гэж бичсэн байна. Нурмагомедовын хувьд түүнд торгууль ногдуулж, аваргын бүсийг нь хурааж, шийтгэх талаар ярьж байна. Тэрбээр ялагчийн шагналын мөнгө болох 2 сая ам.долларыг хэргийг  шалгаж дуусах хүртэл өгөхгүй талаар UFC-ийн тэргүүн Дэйна Уайт мэдэгдсэн юм.

Эх сурвалж: THEGUARDIAN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж