Нидерландын Роттердам нь Европт байрлах хамгийн их ачаалалтай чингэлэг тээвэрлэлтийн боомт бөгөөд жилд 466.4 сая тонн ачаа тээвэрлэдэг. Ачааны боомтууд нь бүс нутгийн түгээлтийн төвүүдийн ойролцоо байрладаг ба олон төрлийн тээврийн холбоосууд дээр түгээлтийн төв болж ажилладаг. Их Британий боомтууд хувийн эзэмшлийн газар байдаг боловч эх газрын Европт ихэнх боомтууд нь олон нийтийн эзэмшилд байдаг.
Роттердамын боомт
Тус боомт нь Европт хамгийн томд тооцогддог бөгөөд дэлхийн 4 дэх том боомт юм. Энэ нь жилд 466.4 сая тонн ачаа тээвэрлэдэг. Роттердам хотод байрладаг бөгөөд сүүлийн жилүүдэд ачаа тээвэрлэлтээр дэлхийн зургаа дахь том боомт болжээ. Роттердамын боомт нь 41 км.кв талбайг эзлэн 25 майлд хүрдэг. Энэ нь Delfshaven, Nieuw-Mathenesse, Vondelingenplaat, Waalhaven, Europoort мөн хэд хэдэн түүхэн боомтыг багтаадаг.
Антверпэнийн боомт
Антверпэнийн боомт нь Европын хоёр дахь том боомт бөгөөд дэлхийд 17-т ордог. Жилдээ 209 сая тонн ачаа тээвэрлэдэг. Бельги улсын Фландерс хот, Антверпен нь Scheldt-ийн голын цутгалан буюу Европын зүрхэнд оршдог гэж болно. Усан онгоцууд 100,000 гаруй тонн ачааг голоор 49 миль газар аялж хүргэдэг. Антверпэнийн боомтууд нь авто зам, төмөр зам, усан замаар холбогдсон байдаг.
Гамбургийн боомт
Гамбургийн боомт нь Европт гурав дахь том, дэлхийд 26-т ордог. Энэ нь Хойд тэнгис дэх голын амнаас 68 милийн зайд орших Элба гол дээр байрладаг далайн боомт юм. Тус боомт жилдээ 138 сая тонн ачаа тээвэрлэдэг. Уг боомт нь 46 хавтгай дөрвөлжин миль газрыг хамардаг бөгөөд үүнээс 30 квадрат миль нь хуурай газрыг хамардаг.
Амстердам боомт
Амстердам боомт нь Европын ачаа тээврийн хамгийн том 4 дэх боомт юм. Порт нь 95 сая тонн ачаа тээвэрлэдэг. Энэ нь Нидерландын Амстердам хотод байрлах IJ хойгт , Хойд тэнгис рүү холбосон Хойд тэнгисийн сувгаар байрладаг. Энэ боомтыг 13-р зууны үед байгуулсан. 17-р зууны үед энэ нь Голландын Зүүн Энэтхэгийн компанид ашиглагдаж байсан.
Марселийн боомт
Marseille Fos Port (Marseille боомт) Францын хамгийн том далайн боомт юм. Энэ нь Европт 5-т бичигддэг бөгөөд дэлхийд 41-т жагсаж байна. Порт нь жилдээ 82 сая тонн ачаа тээвэрлэдэг. Порт нь хоёр сувагтай. Эхнийх нь La Joliette-аас l’Estaque-аас хоёр дахь нь, Fos-sur-Mer, Марсель хотоос баруун хойш 31 миль байрладаг.
Эх сурвалж: POLIT.MN
Холбоотой мэдээ