“ЖАКАРТА-2018”: Жүдочид медалийн буухиаг үргэлжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Азийн наадам 2018: Индонез

“ЖАКАРТА-2018”: Жүдочид медалийн буухиаг үргэлжлүүлэв

Пара Азийн наадамд оролцож байгаа Монголын баг 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна

“ЖАКАРТА-2018”: Жүдочид медалийн буухиаг үргэлжлүүлэв

Индонезийн Жакарта хотод болж буй Пара Азийн III наадам өндөрлөхөд гурван өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. Уг наадамд 43 орны 2381 тамирчин 18 спортын төрөлд өрсөлдөж байна.

Өчигдөр пара жүдо бөхийн төрөлд барилдсан Д.Эрдэнэбаяр, Н.Алтанцэцэг нар хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн тоог хоёроор нэмлээ. Одоогоор манай баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.

Пара жүдо бөхийн эрэгтэй 90 кг-ын жинд өрсөлдсөн Д.Эрдэнэбаяр эхний барилдаанд Индонезийн бөхийг ялсан ч удаах барилдаанд Ираны бөх Вахид ялагдан хүрэл медалийн төлөө барилдах болсон. Манай бөх медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Энэтхэгийн Вижендерийг ялснаар Пара Азийн наадмын медальтан боллоо.

Мөн эмэгтэй +78 кг-ын жинд Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Индонезийн бөх Сиска Тампоболон Ромаг ялсан байна.

Пара Азийн наадамд оролцож байгаа жүдо бөхийн баг тамирчид гурван хүрэл медаль хүртээд байна. Тодруулбал, Дэлхийн цомын хүрэл медаль, Пара Азийн наадмын мөнгө, хүрэл медальт А.Мөнхбат болон Д.Эрдэнэбаяр, Н.Алтанцэцэг нар Жакартагаас хүрэл медаль хүртлээ. Жүдочдын хувьд өнөөдөр багийн тэмцээнд оролцоно.

Жүдо бөхийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн болон Т.Мөнгөнтуяа нар ажиллаж байна.

“Жакарта 2018” Пара Азийн наадамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа хөнгөн атлетикийн баг тамирчдаас бөөрөнцөг шидэлтийн Т40 ангилалд Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртсэн юм. Дасгалжуулагчаар Б.Батдорж, С.Алтанхундага нар ажиллаж байна.

Өнөөдөр, маргааш хөнгөн атлетикийн баг тамирчдын тэмцээн үргэлжлэн явагдана.

“Жакарта 2018” Пара Азийн наадмаас медаль хүртээд байгаа тамирчид:

МӨНГӨН МЕДАЛЬ:

  • Э.Өнөрмаа (бөөрөнцөг шидэлт T40 ангилал)

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

  • А.Мөнхбат (жүдо бөх, эрэгтэй 66 кг)
  • Д.Эрдэнэбаяр (жүдо бөх, эрэгтэй 90 кг)
  • Н.Алтанцэцэг (жүдо бөх, эмэгтэй +78 кг)

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж