Майкл хар салхи АНУ-г "айлгаж" байна

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Майкл хар салхи АНУ-г "айлгаж" байна

Майкл хар салхи АНУ-г "айлгаж" байна

АНУ-ын Флорида мужийн баруун хойд хэсгээр Майкл нэртэй аймшигт хар салхи нүүрлэж, далайн эрэг хавийн хотууд үерт автжээ. Лхагва гаригийн өглөөнөөс эхэлсэн энэ хар салхи нь 200 километр цагийн хурдтай  буюу дөрөвдүгээр зэрэглэлийн ангилалд багтаж байна. Флорида мужийн албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар хар салхины улмаас нэг хүн нас барж, Алабама Жоржиа орчмоор 500 мянган хүн тог цахилгаангүй болоод байгаа гэнэ. Хар салхины үеэр орсон хур тунадасны хэмжээ 30см хүрч, их хэмжээний үер болж байгаа нь аврах ажиллагаанд саад учруулж байна гэжээ. Майкл хар салхи нь хамгийн сүүлд 1992 онд болсон Андрю хар салхинаас хойш хамгийн хүчтэй хар салхи болж байна. Хар салхины улмаас Флорида мужийн есөн хот хөл хорио тогтоожээ. Моднууд үндсээрээ булгарч, цахилгааны шонгууд үнаж, барилга байгууламж замууд эвдэрч сүйдэн олон өрх орон гэргүй болоод байна.

 Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж